Байгууллагад ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, багаж техник, эд хогшил, хөдөлмөрийн аюулгүй байдлын хангамжийн анхан шатны бүртгэлийг хөтлөх тэдгээрийн тооллого явуулах; Байгууллагын хөрөнгө түүний эх үүсвэр мөнгөн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг хөтөлж тайлан тэнцэл, мэдээ, судалгааг гаргах; Харилцагч байгууллагуудын авлагыг цаг тухай бүрт гэрээнд заасны дагуу төлбөр төлөх огноо бүрт нэхэмжлэх, авлага барагдуулах; Харилцагч байгууллагуудын үүсгэсэн өглөг авлагын тооцоог харилцагч нэг бүрээр хянаж, түргэн хугацаанд үнэн зөв байдлаар тооцоо нийлэн акт үйлдэх; Харилцагч байгууллагуудтай тооцоо нийлэхэд үлдэгдэлтэй тохиолдолд, тооцооны үлдэгдэлийг баталгааны маягтаар баримтжуулах, тооцоо нийлэх; Орлогод аваагүй болон зөрүүтэй орлогыг цаг тухай бүрт засаж залруулах; Өдөрт гарсан чингэлэгийн тариф болон хадгалалтын тарифт хөндлөнгийн шалгалт хийх; Талбай, агуулахын барааны үлдэгдэл орлого зарлагын анхан шатны баримтыг архивласан хэлбэрээр сар бүрийн 5-ний дотор шалган хүлээн авах,