Барилга байгууламжийн төлөв байдлыг үнэлэх, бат бөх чанарыг тооцоолох, зураг төсөл зохиох, норм дүрмийн шаардлагыг хангах; Барилгын зураг төслийн дагуу угсарч барих ажлыг удирдан зохион байгуулах, инженерийн хяналт тавих; Барилга угсралтын явцад үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх, гарсан доголдлын шалтгааныг судалж тодорхойлох, сэргийлэх арга хэмжээ авах; Барилгын материал бүтээц, эдлэхүүнийг шаардлагатай тохиолдолд сайжруулах солих, хийцийн шийдэлд өөрчлөлт оруулах; Барилга байгууламжийг барих явцад зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэх.