Одоогоор мэдэгдэл алга байна

"СИ СИ АЙ СИ ЭМ ЭН ЭЙЧ КЭЙ" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Си Си Ай Си Эм Эн Эйч Кэй” ХХК нь БНХАУлсын гаалийн харьяа төрийн өмчит хөрөнгө оруулалттай “Хятадын Хяналт Шалгалт, Баталгаажуулалтын Групп” ХХК (China Inspection and Certification Group Co.,Ltd)-д харьяалагддаг нүүрсний болон эрдсийн шинжилгээний лаборатори бөгөөд туршилтын тайланг үндэслэн шалгалтын гэрчилгээ олгодог. Мөн Монгол улсаас эскпортлож буй нүүрс болон бусад ашигт малтмалд шинжилгээ хийж БНХАУ-ын албан ёсны CCIC шинжилгээний дүгнэлтийг гаргах юм. Тус шинжилгээний дүгнэлтийг Монгол Улсын нутаг дэвсгэрт олгосноор экспортын цаг хугацааг багасгаж, улмаар бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Төв лаборатори нь 2022 оны 1-р сараас үйл ажиллагаагаа эхлүүлэнба нүүрсний техникийн, коксжих шинж чанарын болон худалдааны 5 элементийн шинжилгээ, газрын тос, жонш, төмөр болон зэсийн баяжмалын элементийн шинжилгээг Монгол, Хятад улсын болон олон улсын стандарт арга аргачлалын дагуу хийж гүйцэтгэхээр Монгол улсын Үндэсний итгэмжлэлийн төвөөр итгэмжлэгдсэн.

  • Алсын хараа

    Илүү найдвартай ертөнцийг бий болгох

  • Эрхэм зорилго

    "Чанартай үйлчилгээгээр Монгол улс болон Дэлхийд тэргүүлэгч компани"

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Үнэт зүйлс

    "Чин сэтгэл, үнэнч шударга байдал, салбарын шилдэг, шинэ бүхнийг илэрхийлэгч" болон "үйлчлүүлэгч төвтэй, чанарыг эрхэмлэнэ"

  • Байгуулагдсан он

    2022

  • Ажилтны тоо

    100

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хорооллын дунд замын 2-р сургуулийн чанх урдах хар шар 5 давхар байрны 4 давхар

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.