Гүйцэтгэх үндсэн үүрэг: Эвент үйл ажиллагаа, Як рестораны захиалгыг хүлээн авах, үйл ажиллагааг зохион байгуулах, зочдыг угтах, хоолны захиалга хийхэд туслалцаа үзүүлэх Заалны зохион байгуулалтыг тасралтгүй хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, заалны үйл ажиллагааг хариуцан ажиллах Зочид буудлын өглөө цайны гаралтын үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавих Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилчдын бүтээмж, чанар болон ажлын гүйцэтгэлд хяналт тавих, төлөвлөх Хоолны заал, гал тогоо, хүнсний агуулахыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн, цэвэр, үзэмжтэй байлгах Хоол болон үйлчилгээний чанарыг үнэлэх, дүгнэх үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн талаар тэдэнтэй харилцан зөвлөлдөх Үйлчилгээний соёл стандартыг мөрдлөг болгох, төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх Ажилтнуудыг ажил үүргээ хэвийн явуулах нөхцлөөр хангах, ажлын хуваарийг гаргах, мөн байгууллагын дотоод мэдээллээр хангах, ажлын доголдлын асуудлыг шийдвэрлэж удирдлагад мэдээллэх Рестораны өдөр тутмын үйл ажиллагааг хянах /захиалга, нөөц, тоног төхөөрөмж, цэвэрлэгээ гэх мэт/ Зочны гомдол болон асуудалд хариу өгөх Шинэ ажилтныг сургаж, ажлын гүйцэтгэлийг хянах Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заагдсан бүхийл үндсэн хөрөнгө болон багаж хэрэгсэл, эд хогшлуудыг ариг гамтай хэрэглэж тэдгээрийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих