Хас Хаан ББСБ нь СЗХорооны 2008 оны 165 тоот тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.
Үндэсний томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж, санхүүгийн найдвартай түнш нь байж ирээдүйд итгэл төгс урагшлах бизнесийн амжилт, хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн санхүүгийн үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор ажилласаар байна.
Харилцагч бүрийн итгэл дээр тулгуурлан, санхүүгийн харилцаанд бат бэх гүүр болж, тэдний мөрөөдлийг биелүүлэх үнэнч, найдвартай түнш нь байж, сонголт бүрийг үнэ цэнтэй болгож ажиллахыг зорьдог.
Бид зах зээлийн шинэчлэл, хөгжлийн мэдээллийг цаг алдалгүй хүргэж, танд үргэлж ойр байж, найдвартай санхүүгийн түнш байхад бэлэн байна.
1. Банк, Санхүү, Даатгал
Бид ирээдүйн амжилтыг хамтдаа бүтээх итгэлтэй түнш байж, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, найдвартай санхүүгийн үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор ажилладаг.
2008
15