Одоогоор мэдэгдэл алга байна

МЗЭ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Инженерчлэл, төгс шийдэл” уриатай “МЗЭ” ХХК 2007 онд байгуулагдсан. Гадаад худалдаа, барилга, инженерийн барилга байгууламж, зөвлөх үйлчилгээ, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулан дэд бүтцийн салбарын эрчимтэй хөгжил шинэчлэлд гар бие оролцож шинэ техник, технологи нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.

Бид аливаа үйл ажиллагаагаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд бохирдолгүй, нийгэмд сөрөг үр дагаваргүй ил тод, нээлттэй явуулахыг зорилго болгож, хэрэгжүүлэлтэд хяналт тавин ажилладаг.

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН БОДЛОГЫН ҮНДСЭН ЗАРЧИМ

1. Ажилтны өмнө хүлээх хариуцлага: Нийт ажилтнуудын эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, сургалт, боловсрол, хүний нөөцийн, цалин хөлсний, удирдлагын харилцаанд хуулийн хүрээнд  ажиллахаас гадна хүний нөөцийн бүх ажиллагааг хүний эрхийн тунхагт нийцүүлэн ажиллахыг эрмэлзэнэ.

2. Байгаль орчны өмнө хүлээх хариуцлага: Компанийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, нөөц баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт зэрэг олон асуудал хамаарна. Үйл ажиллагааны явцад гарч буй хог хаягдлыг бууруулах, дэлхийн дулааралд нөлөөлж буй эрчим хүчний хэрэглээг зүй зохистой ашиглах, өдөр тутмын үйл ажиллагаанд хэмнэлт бий болгох, цаасны хэрэглээг багасгаж цахимжуулан ажиллахыг эрмэлзэнэ.

3. Улс орны өмнө хүлээх хариуцлага: Улс орон, орон нутгийн эдийн засагт оруулж буй компанийн шууд болон шууд бус бүх төрлийн хувь нэмэр нь энэхүү хэсэгт хамаарах бөгөөд татвараа шударгаар төлөх, авлигаас ангид байх, нийгмийн сайн сайхны төлөө ашгийн  бус үйл ажиллагааг санхүүжүүлэх зэрэг ажлуудыг хийхийг эрмэлзэнэ.

  • Алсын хараа

    Инженерчлэл, төгс шийдэл

  • Эрхэм зорилго

    Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй технологи үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх

  • Уриа

    Инженерчлэл, төгс шийдэл

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2012

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул цамхаг, 5 давхарт

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.