Манай шүдний эмнэлэг нь 2014 онд үүсэн байгуулагдаж, Япон улсын Токио хотноо байрлах "Kobayashi Dental Clinic" болон Чиба мужад байрлах "Takagi dental clinic" шүдний эмнэлэгүүдтэй хамтын ажиллагааны хүрээнд эмч нараа дадлагажуулах, сургах, зөвлөх үйлчилгээ авах зэргээр хамтран ажиллаж байна. Бид 2023 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн БЗД-ийн эмнэлгийн замын эсрэг талд "МАРАЛ" эрүүл мэндийн төвийн 1 давхарт салбараа нээсэн. Манайх эмчилгээний дараах төрөл үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Үүнд:
Ерөнхий эмчилгээ:
-Насанд хүрэгчдийн эмчилгээ;
-Хүүхдийн эмчилгээ;
Шүдний хоршихуй сэргээх буюу согог засал:
-Хуванцар тагнайтай авагддаг шүдэлбэр;
-Металл цутгамал тагнайтай авагддаг шүдэлбэр;
-Металл цутгамал голонцороор шүдний цөгцийг сэргээх;
-Зоомол, шигтгэмэл ломбо;
-Бүрээс;
-Имплант;
Мэс засал:
-Агт араа шүд авах, бусад шүд авах;
-Буглаа нээж эмчлэх;
-Түүшин яс тэгшлэх;
-Буйл тайрах;
-Гажиг засал;
Бүх төрлийн авагддаг болон авагддаггүй бүх төрлийн шүдний аппарат;
Бидний давуу тал:
Япон улсад мэргэжил дээшлүүлсэн чадварлаг эмч мэргэжилтэн;
Япон техник технологоор өвдөлтгүй эмчлэх эмчилгээний орчин үеийн аргыг хэрэглэдэг;
Эмчилгээндээ Америк, Герман, Японы чанартай материалыг сонгон ашигладаг;
Байнгын үйлчлүүлэгчдээ зориулсан хөнгөлөлт урамшуулал;
Гэр бүлийн бүх гишүүдэд тохирсон эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг;
Хүүхдийн болон насанд хүрэгчдийн үзлэг, эмчилгээний өрөө нь тусдаа байрлахаас гадна хүүхдэд зориулсан тоглоомын хэсэг гэх мэт тав тухтай орчинг бүрдүүлж өгсөн.
1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж
Хамгийн сайн ур чадвар, хамгийн сайн материал
2014
42