Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монголын улаан загалмай нийгэмлэг

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр гадаад дотоодын байгууллагууд, хандивлагчидтай хамтран ажиллаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, олон нийтэд эрүүл мэнд, нийгмийн халамжийн мэдлэг мэдээлэл олгох, түгээх, тэднийг хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулж, хүнлэг энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлж, тэдний оролцоонд тулгуурлан нийгэмд бодитой хувь нэмэр оруулахад оршино. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын үйл ажиллагааг удирдах Үндэсний нийгэмлэгийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлийн төсөл, хөтөлбөр болон бусад үйл ажиллагааг удирдлага, аргазүйгээр хангах, олон улсын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх; Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр ОУУЗУХСНХ-ны Ази Номхон далайн бүсийн оффис, Зүүн азийн улс орныг дэмжих баг, хамтын ажиллагаатай үндэсний нийгэмлэгүүд, Хандивлагч олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг эрэлхийлж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын хэмжээний хурал, чуулган, зөвлөгөөнд  оролцоог хангах, төлөөлөгчийг бэлтгэж, оролцуулах, зохион байгуулах; Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээрх үйл ажиллагаа тасралтгүй явагдахад шаардлагатай мэргэжил арга зүйн туслалцаа, удирдамжаар дунд шатны хороодыг хангах; Бусад чиг үүрэг: Үндэсний нийгэмлэгийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлийн бодлого, стратеги, зөвлөмж болон бусад гарын авлага, ном товхимлуудыг хянах; Үндэсний нийгэмлэгийн Анхны тусламжийн боловсролын болон үйлчилгээний бодлого, зөвлөмж, журам, сургалтын гарын авлага, Анхны тусламжийн төлбөртэй сургалтын журам, маркетингийн бодлогыг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулна; Үндэсний нийгэмлэгийн Сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм сэтгэлзүйн дэмжлэгийн асуудал хариуцсан зохицуулагчийн үүрэг хүлээж мэргэжил, аргазүйгээр дэмжинэ.  Үндэсний нийгэмлэгийн Гамшгийн үеийн ус , ариун цэвэр, эрүүл ахуйн асуудал хариуцсан зохицуулагчийн үүрэг гүйцэтгэнэ.

ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛГӨӨНИЙ БАГ АЖИЛТАН АВНА

Байгууллага: Монголын улаан загалмай нийгэмлэг /МУЗН/ Албан тушаал: Хүүхэд залуучуудын хөдөлгөөний дэмжих багийн ажилтан Төрөл: Бүтэн цагийн Ажлын байрны зорилго: Хүүхэд, залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулж, хүнлэг энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлж, тэдний оролцоонд тулгуурлан нийгэмд бодитой хувь нэмэр оруулахад оршино. Гол үүрэг: Хүүхэд залуучуудын хөдөлгөөний олон улсын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх; Олон улсын хэмжээний хурал, чуулган, зөвлөгөөнд Хүүхэд залуучуудын хөдөлгөөний оролцоог хангах, төлөөлөгчийг бэлтгэж, оролцуулах, зохион байгуулах Хүүхэд залуучуудын хөдөлгөөний үйл ажиллагаа тасралтгүй явагдахад шаардлагатай мэргэжил арга зүйн туслалцаа, удирдамжаар дунд шатны хороодыг хангах; Бусад чиг үүрэг: Хүүхэд залуучуудын хөдөлгөөний дүрэм, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд хамгааллын бодлогын талаар сургалт, мэдээллийг тогтмол түгээж, бүх шатанд хэрэгжилтийг хангах Хүүхэд залуучуудад хэрэгцээ шаардлага бүхий, тэднийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх сайн үйлсийн аян, нөлөөллийн ажил, сургалт, үйл ажиллагааг санаачлан зохион байгуулах; Хүүхэд залуучуудын хөдөлгөөний үйл ажиллагаа тогтвортой явагдахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг босгох

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.