ПРЕКОМ ХХК нь 2011 онд байгуулагдсан.
Мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг. Европын Холбооны хүнсний үйлдвэрийн стандартын дагуу байгуулсан ажлын байр, тоног төхөөрөмжтэй. БНХАУ, ОХУ, ЯПОН, БНСУ, ОЙРХИ ДОРНОД-ын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж, 100 хувь экспортын үйл ажиллагаа эрхэлдэг.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 5S, TQM, SSOP, HACCP-т суурилсан менежментийн болон хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоог горим болгон хэрэгжүүлж байна. Ажил, амралт, цалин, тэтгэвэр, тэтгэмж, хангамж, урамшуулал (бонус) зэрэг хөдөлмөрийн харилцааг Монгол Улсын хөдөлмөрийн хууль түүнд үндэслэн "дотоод журам", "ажилтан шинээр авах, дадлагажуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах журам", "мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн ёс зүйн код"-ын хүрээнд зохицуулж байна.
Тухайн ажлыг гүйцэтгэх ажилтныг хөгжүүлэх, урамшуулах, ахиулан дэвшүүлэх, амьдралын материаллаг болон оюун санааны хэрэгцээг чанарын хувьд өөрчлөх агуулгатай, нээлттэй, ил тод, шударга ёсны зарчимд суурилсан иж бүрэн дүрэм журмаар хөдөлмөрийн харилцаа зохицуулагдана.
Манай бүтээгдэхүүнийг хэзээ ямагт баяртайгаар хэрэглэдэг үнэнч хэрэглэгчид бүхий, нийгэмдээ өгөөжтэй компани байж хамт олноороо амьдралын сайн сайхныг бүтээж бий болгоно.
1. Үйлдвэрлэл
2011
35