Үл Хөдлөхийн мэргэжилтэн буюу Агент гэж хэн бэ?

Оновчтой шийдвэр гаргахад нь зөвлөдөг. Нийтлэг хүмүүс Агентын ажлыг ойлгохдоо 2 хүнийг хооронд нь уулзуулаад дундаас нь мөнгө авдаг гэж ойлгодог. Энэ бол ташаа ойлголт, хүн амьдралынхаа туршид цөөнхөн удаа үл хөдлөх худалдаж авдаг тул энэхүү чухал шийдвэр нь дэмжлэг үзүүлэн үнэ цэнийг хамтран бүтээлдэг.
Агентын хийдэг хамгийн чухал ажлуудын 1 бол судалгаа, үл хөдлөх авах гэж байгаа нийтлэг хүмүүс өөрсдийн сонгосон үл хөдлөхийн байршил, харууц, орчны мэдээллийг судалсан байдаг хэдий ч өмнө ямар үнэлгээтэй байсан өнөөдрийг хүртэл хэдэн хувиар өссөн, ирээдүйд хэдэн хувиар өсөх боломжтой түүнчлэн үл хөдлөхийн өсөлт нь инфляцийг давах хэмжээнд өгөөж өгч чадах уу?, хотын дахин төлөвлөлтийн хэсэгт багтах эсэх, дэд бүтцийн шийдлүүдийг зэргүүдэд төдийлэн мэдээлэлгүй байдаг.
Үндсэн үүрэг:
- Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгаа хийх
- Худалдагч болон худалдан авагч нарт зөвлөгөө өгөх
- Үл хөдлөх хөрөнгийг сурталчлах, борлуулах