Байгууллагын зорилгод хүрэхийн тулд судалгаа, шинжилгээ хийх, бетон зуурмагт хэрэглэгдэх түүхий эд материал болон химийн нэмэлт бодисуудыг турших ажлыг зохион байгуулж оролцох, бетонд үзүүлж байгаа нөлөөллийн талаар дүнд шинжилгээ хийн, эцсийн үр дүнг тооцож бетон зуурмагийн орц нормийг гаргах,
Хариуцсан барилгын төслийн хэрэглэгдэх материалын шаардлагыг тодорхойлж гэрээт Гүйцэтгэгчийн барилга угсралтын бүхий ажлыг аюулгүй ажиллагааны мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь технологийн, чанарын, гүйцэтгэлийн хяналт тавих Хариуцсан барилга угсралтын ажлын зураг төсөл, төлөвлөлт инженерийн бэлтгэл ажил, материал хангамжийн асуудлыг холбогдох хэлтэсийн удирдлагуудын оролцоотой зохион байгуулж, барилгын ажлыг графикт хугацаанд нь дуусгах нөхцлийг хариуцах Барилга угсралтын ажлын технологи, стандарт барилгад хэрэглэгдэх материалын талаарх шинэ ололт дэвшлийн талаар судалгаа хийж, бүтээлч санаачлагатай ажиллах Гэрээт Гүйцэтгэгч нарт чанарын хяналтын шаардлагыг өдөр тутамд тавьж, чанарт нөлөөлж болзошгүй аливаа тохиолдол буюу үйлдлийн талаар шууд удирдлагад мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авах Хариуцсан ажлын өдөр тутмын бүртгэл хөтөлж, холбогдох тайланг гаргах
Нягтлан бодох бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд байгууллагын төлбөр тооцоотой холбогдолтой асуудлыг бүртгэх, удирдлагыг бодит мэдээллээр хангах, компанийн санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах санал гаргаж ажиллах Түүхий эд материалын нярвын тайлан мэдээг өдөр тутамд хүлээн авч үнэн бодит эсэхэд хяналт тавих Бэлтгэн нийлүүлэгчийн гэрээ болон хэрэгжилтэнд хяналт тавих Тээврийн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн болон компаниудын тооцоог хийж, төлбөр мөнгийг шилжүүлэх хүсэлтийг ерөнхий нягтлан бодогчид тавих Түүхий эд материалын зарлага орцын нормтойгоо таарч байгаа эсэхийг нягтлах Хангамжийн материалын орлого зарлагыг хийж, элэгдлийн тооцоог бүртгэлд хийх Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүрэг
Тус компанийн авто техникийн гэмт эвдрэлийг оношлон богино хугацаанд ажилд бэлэн болгох, байнга ажилд бэлэн байлгах, Үйлдвэрийн эвдрэл гэмтлийг хурдан шуурхай оношлох, засвар үйлчилгээг богино хугацаанд хийх, техникийн үзлэгийг өдөр тутам хийх Өдөр тутмын үйл ажиллагаатай холбогдсон анхан шатны бүртгэл маягтыг бүрэн, үнэн зөв хөтөлж, шаардлагатай мэдээ тайланг цаг хугацаанд нь гаргаж, ажилдаа тодорхой судалгаа, дүгнэлттэй ажиллах
Барилгын салбарын Төслүүдийг удирдах, зохион байгуулах, хэрэгжүүлэх, Бизнес төлөвлөгөө, төсөв санхүү, нөөцийн удирдлага, гүйцэтгэл дээр оролцож ажиллах, Бизнесийн шинжилгээ, боломж тодорхойлох, Хэрэглэгчийн шаардлага, цар хүрээг тодорхойлох, шаардлагатай ажлуудыг төлөвлөн баримт бичгүүдийг боловсруулах, Төслийн удирдлагын стандартын дагуу хэрэгжилтийг хариуцан ажиллах, Төслийн богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөндөө хүрч ажиллах Төслийн төсөв боловсруулж, санхүүгийн урсгалыг хянах, санхүүжилтийн эх үүсвэр олох, төслийн зардлыг зөв удирдан чиглүүлэх Өөрийн хариуцсан төслийг амжилттай дуусгаж төслийн үйл явцыг удирдлагад мэдээлэх Барилга, дэд бүтцийн салбарын төслийг амжилттай удирдан зохион байгуулж дуусгаж коммисст өгөх