Одоогоор мэдэгдэл алга байна

ТиТиЖиВиСиӨү ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Байгаль орчны ахлах мэргэжилтэн

Монгол улсын хууль тогтоомж, журам, холбогдох албан тушаалтны тушаал, тогтоол, шийдвэрийг баримтлан хэрэгжүүлэх, Компанийн байгаль орчны бодлогын хүрээнд хүлээсэн хуулийн нийцэл болон бусад шаардлага, стандартуудыг хэрэгжүүлэхэд компанийн газар нэгжүүд, болон үйлдвэр, уурхай, төслийн байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг, нэгдсэн удирдлагаар хангах, компанийн үйл ажиллагаанаас байгаль орчинд ээлтэй, үр ашигтайгаар сайжруулах 

Тооцооны Нягтлан бодогч

НББ-ийн үйл ажиллагааг НББОУС-н болон хуулийн дагуу бүртгэлийг хөтлөх, тайлагнах 2. Хариуцсан санхүүгийн хэсгийн тооцоо хийж, татварын тайлан гаргах, архивлах  3. Удирдлагыг санхүүгийн мэдээллээр үнэн зөв хангах 4. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь шуурхай чанартай биелүүлэх 5. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргүүд

Автын цахилгаанчин

1000 вольтоос дээш хүчдэлээр ажилладаг уул уурхайн цахилгаан техник, тоног төхөөрөмжийн үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээг хийж ажиллана.  Тоног төхөөрөмжүүдийн цахилгааны хэлхээ, схем унших, эд ангиудын холболтуудыг гарын авлагын дагуу бие даан хийх. Цахилгаан машин тоног төхөөрөмжүүдийн эд ангиуд дээр гарсан гэмтлийг бие даан оношлох,  засварлах бүрэн чадвартай байх, засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэх Тухайн засварын ажилтай холбоотой эвдрэл гэмтэл, шаардлагатай сэлбэгийн жагсаалт болон бусад засварын ажлыг үнэн зөв тодорхойлж ахлах ажилтанд мэдэгдэх Машины тоног төхөөрөмж, эд ангиудад засвар хийсний дараагаар зохих ёсоор шалгаж тестлэх Засварын төвийн тоног төхөөрөмжийг үйлдвэрийн гарын авлага болон дотоодын заавар журмын дагуу ашиглах

Оосорлогч дохиочин

Ачаа өргөх, зөөх үед ажилтнууд болон ачааны аюулгүй байдлыг хангах үүднээс амаар, үйл хөдөлгөөнөөр зохих журам, зааврын дагуу дохио өгч чиг баримжааг заах Оосорлох ажлыг аюулгүй найдвартай хийх, үүний тулд  өргөх зөөх ачааны жинг тодорхойлох, Ачааны жин хэмжээ, хэрэгсэл, ажлын хуваарь зэргийг харгалзан тохирох трос, блок, ролик, тэнжээ, өргөх хэрэгсэл г.м. сонгох. Ажлын өмнөх үзлэгийг тогтмол хийх Өргөх зөөх ачааг ганхаж найгахаас урьдчилан сэргийлж шаардлагатай бол ачаа нэмж дүүжлэх, гар, туслах хэрэгсэл ашиглах Ачаа оосорлох, өргөх зөөхөд ашигладаг туслах хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж тогтмол үзлэг хийж байх, чанарын шаардлага хангахгүй болсон хэрэгслүүдийг ХАБ-н ажилтанд мэдэгдэж байх, ашиглахгүй байх.

Захиргааны ажилтан /УБ/

Гадна дотнын зочдыг хүлээн авахад шаардлагатай ажлуудыг зохион байгуулж ажиллах, захирал болон ажилтнуудын гадаад болон дотоод томилолттой холбоотой бүхий л үйл ажиллагаанд туслах, хариуцан ажиллах Компанид ирсэн бичиг баримтын бүртгэл хөтлөх, архивлах, холбогдох хэлтсийн ажилтнуудад мэдээллийг түгээх, гарсан хариуг холбогдох байгууллагуудад илгээх, ERP системд бүртгэх,  Компанийн гадаад ажилтнуудын виз, хөдөлмөр эрхлэлт болон ажиллах эрхийн асуудлуудыг хариуцах, шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, бэлэн болсон баримт бичгийг ажилтанд болон компанийн бусад хэлтсийн ажилтнуудад түгээх Оффисын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, гарсан асуудалд арга хэмжээ авах, шийдвэрлэх Шаардлагатай худалдан авалтын судалгаа хийх, тайлагнах Байгууллагын соёл, гадаад болон дотоод имижийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх

Уулын туслах ажилтан/ Автобусны жолооч

Уулын мастерын ажлын зааварчилгааны дагуу, тухайн өдрийн уулын үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу, аюул осолгүй хийж гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л уулын ажлуудыг хийж гүйцэтгэх, Өглөө, Орой ээлжид, цайны цагаар автобус жолоодож операторуудыг зөөвөрлөх, уулын карьерын замын цэвэрлэгээ болон бусад шаардлагатай бүхий л үйл ажиллагаанд туслалцах

Захиргааны админ /Уурхай/

Уурхайн хэмжээний албан бичиг баримтыг боловсруулах, илгээх, гаднын байгууллагуудаас ирсэн баримт бичгүүд, албан шаардлагыг цаг тухайд нь холбогдох хэлтсүүд, албан тушаалтанд мэдэгдэж танилцуулах, Уурхайн захиргаанаас зохион байгуулж буй хурал зөвлөгөөний протокол, хурлын тэмдэглэл хөтлөх, баталгаажуулах, тэмдэглэлийг холбогдох ажилтнуудад илгээх Өдөр тутмын хотхоны бүртгэл, 7 хоног тутамд хотхонд байрласан ажилчдын нэгдсэн бүртгэл болон бусад үйлчилгээний бүртгэлийг бэлтгэж гэрээт байгууллагатай тулгалт хийн, бүртгэлийг санхүүгийн хэлтэст хүргүүлэх  удирдлагуудад мэдэгдэх, системийн бүртгэл, өөрчлөлт дээр ажиллах Уурхайн хэмжээнд ажиллаж буй үндсэн болон гэрээт ажилтнуудын өрөөний захиалга хийх, байртай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх дээр анхаарах, гэрээт компанийн холбогдох ажилтнуудад мэдээлэх, асуудлыг хамтран шийдвэрлэх

ХАБ-ын ахлах ажилтан /Засварын хэлтэст/

1. Засвар, агуулахын талбайд хяналт тавьж ажиллах, засвар үйлчилгээний ажилууд болон түүнд ашиглагдаж байгаа багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, технологийн горимын дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавих. 2. Өргөх, тээвэрлэх болон бага дунд оврын машин механизмын бүрэн бүтэн байдал, холбогдох ажилтнуудын үнэмлэхнийн хүчин төгөлдөр эсэхэд хяналт тавих. 3. Хариуцсан талбайн машин мехнанизмын хөдөлгөөний аюулгүй байдлыг анхаарах, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхх. 4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааг төлөвлөх хэрэгжүүлэх, өөрийн харъяалах ажилын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм журмыг хэрэжүүлэхэд хяналт тавих.

Хүний нөөцийн ажилтан УБ/Уурхай/

Компанийн хэмжээнд гарч буй хөдөлмөрийн харилцааны үйл ажиллагаануудыг дэмжин ажиллах. Хэлтсүүдийн хүн хүчний төлөвлөгөөний дагуу хүний нөөцийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд оролцох, ажилтныг сонгох болон хөдөлмөр эрхлэлтийн өмнөх бүхий л үйл ажиллагаануудыг гүйцэлдүүлэх, ажилтанд компанийн талаар болон бусад холбогдох шинэ мэдээллийг түгээх. Бүрдүүлэлт сонгон шалгаруулалттай холбоотой ажлыг программд нэгдсэн мэдээллийн сан үүсгэх. 4. Ажилтны хувийн хэргийг бүрэн бүрдүүлэх, архивын ажлыг хариуцах.

Механик

Уул уурхайн хэмжээнд ажиллаж байгаа техник /Cat, Kawasaki, Terex, Liebherr зэрэг брэндийн/ тоног төхөөрөмжийн хөдөлгүүрийн болон бүрдэл эд ангийн үзлэг, оношилгоо, их засвар үйлчилгээг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх

Цахилгаан экскаваторын туслах оператор

Цахилгаан экскаваторын операторын ажил үүрэгт дэмжлэг үзүүлж, ажлын явцад цахилгааны кабелийг аюул осолгүй зөөвөрлөх, кабел, экскэний бүрэн бүтэн байдалд хяналт тавьж болзошгүй аваар осол, эвдрэлээс урьдчилан сэргийлж ажиллах хяналт тавих үүрэгтэй. Тухайн ээлждээ мөргөцгийн бохирдол, ажлын байрны эргэх радиус доторх аюулгүй ажиллагааг хариуцах, кабель, тулгуур, чигийн байрлалд хяналт тавих  

Экскаваторын оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу экскаваторыг жолоодож хөрс, нүүрсийг технологийн зааврын дагуу ухаж, ачих. Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ. 

Авто Грейдэрийн оператор

- 16М загварын грэйдер тоног төхөөрөмжийг зааврын дагуу аюул, осолгүй жолоодож уурхайн төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэх - Уурхайн аюулгүй байдлын дүрэм журмыг даган мөрдөх - Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, эвдрэл, гэмтлийг хариуцан ажиллах

Дампны оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу дампыг жолоодож хөрс, нүүрс, бусад зүйлсийн тээврийг гүйцэтгэх. Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ.   

Засварын сургагч

Засварын хэлтэст шинээр томилогдсон ажилтнуудад болон өдөр тутмын засварын үйл ажиллагааг гүйцэтгэж буй бүхий л ажилтнуудад зориулан аюулгүй ажиллагаа , уулын болон туслах тоног төхөөрөмжүүдийн засвар оношлогоо , гагнуур , цахилгааны сургалтуудыг зохион байгуулна

Бульдозерын оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу бульдозерыг жолоодож экскаваторын ул талбай, зам талбай, овоолгод түрэлт хийх, шимт хөрс хуулах, суваг шуудуу татах, бусад даалгаварт ажлуудыг гүйцэтгэх Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ. 

Лоудер /ачигч/-н оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу лоудер /ачигч/-г жолоодож  Ачилтын ажлыг тоног төхөөрөмжийн хүчин чадлын хүрээнд хийж гүйцэтгэх Нүүрс, хөрс болон шимт хөрс ачих, шаардлагатай тохиолдолд газар ухах, шороо, чулуу, элс хайрга хутгах, ачих Уурхайн зам талбай, хаягдлын овоолго, нүүрсний овоолгын ирмэгт уулын ажлын технологийн батлагдсан паспортын дагуу хөмсөг тавьж ажиллах Шууд удирдлагаас өгсөн нарядын дагуух нэмэлт ажил үүргийг гүйцэтгэнэ.     

Уулын диспетчер

1.     Уулын олборлолтын ажилтай холбоотой өдөр тутмын мэдээг цаг тухайд нь гаргаж байх, шаардлагатай мэдээллийг удирдлагуудад цаг алдалгүй яаралтай мэдэгдэх, ERP cистем дээр нэгтгэн, уулын ажлын мэдээг бэлтгэн, шаардлагатай удирдлагуудад хүргүүлэх, байнгын шинэчлэлтийг хийх. 2.     ERP систем дээр тухайн ээлжид гарсан тоног төхөөрөмжийн марк, дугаар зэрэг мэдээллүүдийг оруулан, бүртгэх 3.     Удирдах албан тушаалтнуудаас тухай бүрд өгсөн үүрэг даалгавар буюу нэмэлт шаардлагатай бүртгэлүүдийг түргэн шуурхай гүйцэтгэж байх

Хуульч

Компанийн хэмжээнд хийгдэж буй бүхий л гэрээ хэлцэл, хууль зүйн бусад баримт бичгийг хянах, засварлах, төлөвлөх, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх; Компанийн хууль зүйн үйл ажиллагаа нь Монгол улсын бодлого журмуудын дагуу явагдаж буй эсэхийг хянах; Хууль эрх зүйн аливаа асуудлуудын үед буюу эрх зүйн маргаан, асуудал шийдвэрлэх асуудлуудад компанийг төлөөлж ажиллах, асуудлыг талуудад ашигтай шийдвэрлэх тал дээр анхаарах, гарсан үр дүнг холбогдох ажилтан, удирдлагатай ярилцан эцэслэн шийдвэрлэх, талуудад танилцуулах; Компанийн хэмжээнд хийгдэж буй гэрээ хэлэлцээрийг боловсруулах, хууль эрх зүйн заалтуудыг хянах, засварлах, өөрийн саналыг оруулах, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх,  батлах үйл ажиллагаанд оролцох; Хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичиг, үйл ажиллагаануудад хууль эрх зүйн зүгээс туслалцаа үзүүлэх, албан бичиг боловсруулалтын явцад хууль эрх зүйн зүгээс хянах, сайжруулах зэргээр зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх;

Ахлах хуульч

- Компанийг төрийн байгууллага болон шүүх, бусад байгууллагад төлөөлж, эрх ашгийг хамгаалж ажиллах - Компанийн бизнесийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх, хууль зүйн дэмжлэг үзүүлэх, үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх - Гэрээ, контракт болон эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн бүх төрлийн бичиг баримтыг боловсруулах, хянах - Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Ахлах нягтлан бодогч/Ерөнхий нягтлан бодогч

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, өмч хөрөнгөд санхүү бүртгэлээр хяналт тавих ажлыг хариуцах; Анхан шатны хүчин төгөлдөр баримтуудыг үндэслэн холбогдох хууль тогтоомж дүрэм журмын хүрээнд нягтлан бодох бүртгэл болон тайлан, балансыг гарган  харьяалагдах татварын хэлтэс болон удирдлагад холбогдох хууль, журамд заасан хугацаанд нь гаргаж өгөх; Компанийн харилцагч татвар, нийгмийн даатгалын байгууллага, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч байгууллагууд болон бусад холбогдох байгууллага,  хувь хүмүүстэй тооцоо нийлэх, үүссэн өр, авлагыг барагдуулах талаар анхны арга хэмжээг авахад хяналт тавих; Компанийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, балансыг (шаардлагатай мэдээ, баримтын хамт) шууд удирдлагад гаргаж өгч, хянуулж, шалгуулах; Удирдлагын шийдвэр гаргах түвшинд нягтлан бодох бүртгэлийн зүгээс зөвлөгөө, санал өгөх; Ажилтнуудын цалин хөлс, шагнал урамшуулал, суутгалыг зохих журмын дагуу олгоход хяналт тавих;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 18-хороо, Их Монгол улс гудамж, Моннис Бюьлдинг 10 давхарт

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.