WORLD KOREA GROUP
МЭНДЧИЛГЭЭ
WORLD KOREA GROUP нь 2004 онд БНСУ-ын хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагааны үндсэн 6 чиглэлтэйгээр, Олон Улсад 7 салбар компанитайгаар 23 дахь жилдээ боловсрол зуучлал, нийтийн зорчигч тээвэр, гадаад худалдаа, олон улсын харилцаа, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбаруудтайгаар бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэн, улс нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн төдийгүй өдгөө татвар шимтгэл, хөрөнгө оруулалт, ажлын байр зэрэг үзүүлэлтээр тэргүүлэгч томоохон групп компани болж хөгжиж ирсэн.
Бид өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Мянмар улс, Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам улс, Бүгд Найрамдах Узбекстан улс, Бүгд Найрамдах Ардчилсан Социолист Шри-Ланка, Бүгд Найрамдах Ардчилсан Непал зэрэг улсуудад салбар төлөөллийн компаниудаа байгуулж, гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэн тэлж, БНСУ-ын ТОП Улсын Их Дээд Сургуулиудтай хамтын ажиллагаатайгаар дэлхийн 7 улсаас нийт гучин мянга гаруй оюутан залуусыг суралцуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, тогтсон байгууллагын соёлтой, төлөвшсөн боловсон хүчинтэй, түүчээлэх өрсөлдөх чадвартай групп компани болсон байна.
WORLD KOREA GROUP нэг зорилго, нэг хүсэл тэмүүлэлтэйгээр нэгдэн ажиллаж,Монгол улсын хууль тогтоомжийг шударгаар сахин биелүүлж, улс орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн үнэтэй хувь нэмрийг оруулж, Олон Улсынтэргүүлэгч групп компанийг бий болгохооор зорин ажиллаж байна.
Бидэнд өндөр итгэл хүлээлгэн хамтран ажиллаж, бидний амжилтыгбүтээлцэж ирсэн, бүтээлцэж яваа харилцагч, түншүүд болох БНСУ-ын Их Дээд Сургуулиуд, Оюутан залуус, болон нийтажилтнууддаа баярлаж, талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд, угтан тосож буй амжилт бүтээлийн он жилүүдийг хамтдаа туулахын ерөөлийг дэвшүүлж байна.
Хүндэтгэсэн:WORLD KOREA GROUP
ЭРХЭМ ТАНЫ ИРЭЭДҮЙН АЗ ЖАРГАЛЫНХА ТӨЛӨӨ ОЮУНДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАХ АЛХАМ БҮРТ ТАНТАЙ ХАМТ
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2004
10