КОМПАНИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Дөрвөн Өлзий ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид бизнесээ өргөтгөнхөгжүүлсэнээр нөөшилсөн жимс, ногооны хүнсний үйлдвэрлэлийн салбарт Үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгч анхдагчдын нэг болж чадсан бөгөөд үүний зэрэгцээ Европын холбооны улсуудын жимс, жимсгэний бүтээгдэхүүний албан ёсны импортлогч борлуулагчаар ажиллаж, дотоодын алимны зах зээлийн нийлүүлэлтийн 50 гаруй хувийгхангаж байна.
Манай компани бизнесийн салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж, өөрийн эзэмшил бүхий томоохон талбайд барьж байгуулсан оффис, үйлдвэрийн барилга объектуудаа шинэчлэх, шинээр объект, шинэ үйлдвэр нэмж барин ашиглалтанд оруулах зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийснээр VIDAN хүнсний үйлдвэрийн суурь болох материаллаг бааз үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжөө бүрэн бүрдүүлж чадсанаар үйлдвэрлэл маань шинэ техник технологийн дэвшилд тулгуурлан тогтвортой амжилттай хөгжиж байна.
Бид ажилчдынхаа ажиллах тав тухтай ажиллах орчин, хүнс үйлдвэрлэлийн стандарт, аюулгүй байдал зэргийг бүрэн хангасан VIDAN хүнсний үйлдвэрийг 2008 онд ашиглалтанд оруулан Польш улсын хүнсний ногоо нөөшлөх технологийг Монголд анх удаа нэвтрүүлэн амжилтттай хэрэгжүүлсэн юм.
VIDAN хүнсний үйлдвэр нь үйлдвэрлэлийн гол түүхий эд болох хүнсний ногоогоо дотоодын зах зээлийн хүнсний ногоо тариалалтын талбай дээрээс нь шууд бэлтгэдэг нь чанартай баталгаат хүнс үйлдвэрлэх гол үндэс нь болж байдаг.
VIDAN хүнсний үйлдвэр нь өдөрт 8-10 тонн жимс, хүнсний ногоо боловсруулах, нөөшлөх хүчин чадалтай бөгөөд 40 гаруй нэр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодынхоо зах зээлд нийлүүлж байна.
Манай үйлдвэрийн нэг бахархал бол хүүхдийн тэжээл болох алимны нухашийг эх орондоо анх удаа үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж буй анхны үйлдвэр юм. Бидний үйлдвэрлэж байгаа алимны нухашны голлох түүхий эд болох алим жимсийг Европын холбооны улсаас импортолдог ба мөн Монгол орныхоо хөрсөнд ургуулсан сайн чанарын луувангийн нухашийг бэлтгэдэг. Эдгээр бүтээгдэхүүнүүд маань импортын бүтээгдэхүүнээс ялгарах онцлог нь сахарын агууламж багатайгаас гадна ариутган, ангилсан цэвэр жимс ногоогоор амин дэмтэй хүүхдийн тэжээл гэдгээр давуу талтай юм.
Мөн үүний зэрэгцээ Польш улсын OWOLOVO брэндийн цэвэр 100 хувийн жимсний нухашны албан ёсны борлуулагчаар ажиллаж байгаа бөгөөд уг бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд анхлан таниулж, хоол тэжээлийн салбарт шимтэй чанартай баталгаат импортын бүтээгдэхүүнийг байршуулж чадсан.
Бид дотоодын зах зээлд эх орныхоо хөрсөнд ургуулсан эрүүл хүнсний ногоогоор баталгаат хүнс үйлдвэрлэж байгаа Үндэсний үйлдвэрлэгч болж чадсан эх орондоо баялаг бүтээж байгаагаараа бахархалтай байдаг.
Бид VIDAN брэндийн бүтээгдэхүүнээрээ:
Эрүүл хөрс-Эрүүл хүнс
1. Хүнсний үйлдвэрлэл
1996
80