"ЭН ЭЙ ПИ групп"ХХКнь барилгын зураг төсөл, барилга, хот байгуулалтын салбарт 5-35 жил хүртэл ажиллаж байгаа дадлага туршлага бүхий зөвлөх болон мэргэшсэн архитекторууд, төрөл мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн бөгөөд 2007 оноос шинэ бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус компанийн мэргэжилтнүүд нь хот төлөвлөлтийн баримт бичгүүд,төрөл бүрийн барилга, байгууламжийн эх загвар болон ажлын зураг төслийг боловсруулах түүнийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэдэг. Архитекторууд, инженер техникчид, санхүү, хүний нөөцийн албаны мэргэшсэн, чадварлаг мэргэжилтнүүд, ажлын гүйцэтгэлд суурилсан урамшуулалын систем, оновчтой менежментийн дор нэгдэн хүчирхэг баг болон ажиллаж байна.
Монгол улсын хөгжил цэцэглэлтийн баталгаа болсон барилгын салбарын бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж байгаагаараа ямагт бахархаж явдаг. Бид захиалагч, хөрөнгө оруулагч нартаа үндэсний болон олон улсын стандарт, норм дүрэм, техник технологийн шаардлага хангасан чанартай, баталгаат үйлчилгээ хүргэхийг зорилгоо болгонсалбартаа тэргүүлэгчийн түвшинд хүрч ажиллана гэдэгт манай хамт олон бүрэн итгэлтэй байна.
Дэлхийд өрсөлдөх чадвар, чанарыг Монголд хөгжүүлж үндэсний зураг төслийн тэргүүлэх компани болно.
Нарийвчилсан судалгаа, дүгнэлт болон хувилбарт төлөвлөлтөд үндэслэн: - Тухайн төслийн онцлог, нийгмийн хөгжлийн шаардлага, захиалагчийн эрэлт, хэрэгцээ сонирхолд нийцсэн - Байгаль орчинд ээлтэй, - Орчин үеийн чиг хандлага, техник, технологийн шинэлэг шийдэл бүхий чанартай зураг төслийг боловсруулан бүтээн байгуулалт хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулна.
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
- Мэргэшсэн чадварлаг, санаачлагч, багийн сэтгэлгээ, ёс зүйтэй ажилтан - Мэргэжлийн ур чадвар, хариуцлага, нягт байдал, - Захиалагч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, - Үр ашигтай хамтын ажиллагаа, бодит үр дүн, өндөр чанар
2007
35