Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд санхүүжүүлэгч, төсөл хэрэгжүүлэгч, Монгол Япон, Хонг Конгийн хамтын хөрөнгө оруулалтай “СФЕКО ПРОПЕРТИЙЗ” ХХК. СФЕКО Пропертийз ХХК нь 2007 оны 11-р сарын 21-ний өдөр Монгол, Японы хамтарсан хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан. Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд санхүүжүүлэгч, төсөл хэрэгжүүлэгч компани юм. Одоогоор манай компани нь анхны төсөл болох ЗАЙСАН ВИЛЛА цогцолбор хотхон барих төслийн ажлыг Хан-Уул дүүрэг, Зайсангийн аманд эхлүүлэн ажиллаж байна. ЗАЙСАН ВИЛЛА төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих төсөл юм. 2.1 Компаний удирдлага зохион байгуулалтын бүтэц СФЕКО Пропертийз ХХК нь СФЕКО Монгол ХХК-ийн охин компани. СФЕКО Монгол ХХК 2004 онд байгуулагдсанаас хойш 2010 оны байдлаар барилгын салбарт 2, уул уурхайн салбарт 3, газар тариалангийн салбарт 1, Барилгын материал үйлдвэрлэлийн салбарт 1, эрүүл мэндийн салбарт 1 охин компаниуд нь үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. СФЕКО Пропертийз ХХК-ний дүрэмд заагдсанаар дээд удирдлага нь ТУЗ, бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх Захирлаар удирдуулсан баг эрхлэн явуулж байна.
2007