Маркетингийн ахлах менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн алсын хараа, үнэт зүйлд нийцсэн маркетингийн бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх;
- Зах зээлийн нөхцөл болон хэрэглэгчийн хэрэгцээ, хүлээлтэд үндэслэн судалгаа хийж, оновчтой маркетингийн шийдэл боловсруулах;
- Компанийн брэндийн үнэ цэнэ, хэрэглэгчийн итгэлцлийг нэмэгдүүлж, зах зээл дэх байр суурийг бэхжүүлэх;
- Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетингийг оновчтой төлөвлөж, амжилттай байршуулан зах зээлд нэвтрүүлэх;
- Борлуулалтын багтай нягт хамтран ажиллаж, стратегийн дагуу борлуулалтыг дэмжих, өсгөх.
- Маркетингийн багийг удирдан чиглүүлж, гүйцэтгэлийг сайжруулан, төсөв, кампанит ажлыг үр дүнтэй зохион байгуулах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, маркетинг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Маркетингийн чиглэлээр 3-5 жил ажилласан туршлагатай;
- Маркетингийн стратеги төлөвлөгөө боловсруулах, мэргэжлийн судалгаа шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх ур чадвартай;
- Зах зээлийн макро, микро орчны судалгаа хийх чадвартай;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
- Манлайллын арга барил сайтай, багийг удирдах авьяастай;
- Харилцааны өндөр ёс зүйтэй;
Нэмэлт мэдээлэл
- Уян хатан цагийн хуваарь;
- Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;
- Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;
- Урамшуулалт цалин; Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
- Хоол, унааны хөнгөлөлт; Эрүүл мэндийн сайн дурын даатгалын 50 хувийн хөнгөлөлт;
- 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТүвшинАхлах менежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.