Шийдлийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Харилцагчийн шаардлагад нийцсэн хяналтын камерын системийн шийдлийг боловсруулах
- Хяналтын камерын системийн зураг төсөл гаргах, техник технологийн шийдэл боловсруулах
- Төслийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, суурилуулалт болон тохиргоонд оролцох
- Камерын системийн тоног төхөөрөмжийн тохиргоо хийх, ажиллагааг шалгах
- Харилцагчдад бүтээгдэхүүн, шийдлийн талаар зөвлөгөө өгөх, сургалт хийх
- Төслийн баримт бичиг боловсруулах (техникийн санал, төсөв, холбогдох схем г.м.)
- Шинэ технологи, тоног төхөөрөмж судлах, компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх
- Борлуулалтын багтай хамтран ажиллаж, техникийн зөвлөгөө өгөх
- Барилгын зураг унших, мэдээлэл авч зурагт засвар өөрчлөлт оруулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээллийн технологи, электроник, холбооны инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй
- Хяналтын камерын системийн талаар мэдлэгтэй, суурилуулалт болон тохиргоо хийж байсан туршлагатай
- Сүлжээний үндсэн мэдлэгтэй (IP, LAN, PoE, NVR, серверийн тохиргоо гэх мэт)
- AutoCAD, Visio зэрэг программ дээр ажиллах чадвартай бол давуу талтай
- Харилцааны өндөр ур чадвартай, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадвартай
- Техникийн баримт бичиг боловсруулах чадвартай
- Асуудал шийдвэрлэх, бие даан ажиллах чадвартай
- Мэргэжлийн англи хэлний дунд, шатны мэдлэгтэй, өөрөө уншиж ойлгох, хүнд санаагаа илэрхийлэх чадамжтай
Нэмэлт мэдээлэл
Та манай байгууллагад нэгдсэнээр:
- Үндсэн цалин+KPI
- Эрүүл мэндийн үзлэг
- Ажилчдын даатгал
- Цагийн уян хатан нөхцөл
- Найрсаг эрч хүчтэй хамт олон таныг хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.