Одоогоор мэдэгдэл алга байна

Инвескор ББСБ ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Цалингийн нягтлан бодогч (Толгой компани)

2,100,000 - 2,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Цалин, урамшуулал тооцон олгох

·        Цалин бодолтын системийг бүрэн ашиглах, ажилтнуудын ашиглалтыг дэмжиж ажиллах

·        Ажилтнуудын цалинг хуваарьт хугацаанд нь үнэн зөв тооцоолж, олгох

·        Ажилтнуудын урамшууллыг хуваарьт хугацаанд нь удирдлагаас баталгаажуулсан дүнгээр олгох

·        Ажилтнуудад цалин, урамшууллын талаар тайлбар, мэдээллийг цаг тухайд нь хүргэх

·        Холбоотой дансны өглөг/авлагын дансны үлдэгдлийг санхүүтэй тулган, баталгаажуулах

·        Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болон шинээр гарч байгаа хуулийн зохицуулалтуудыг судалж, хуулийн шаардлагад нийцүүлж ажиллах

·        Хөдөлмөрийн зах зээл дээрх цалин, урамшууллын судалгааг жил бүр хийх, мэдээллийг нэгтгэн, тайланг удирдлагад танилцуулах

·        Цалингийн сүлжээ, урамшууллын бодлогод шаардлагатай өөрчлөлт хийх санал дэвшүүлэх

·        Компанийн хэмжээнд батлагдсан холбогдох дүрэм, журмыг дагаж ажиллах, шаардлагатай өөрчлөлтөд санал оруулах

Хөнгөлөлт, хангамж тооцон олгох

·        Группийн хэмжээнд батлагдсан дүрэм журмыг дагаж ажиллах

·        Ажилтнуудад олгох ёстой хөнгөлөлт, хангамжуудыг үнэн зөв, шударга, эрх тэгш зарчмаар тооцон олгох

·        Хөнгөлөлт хангамжийн багцад шаардлагатай өөрчлөлт оруулах санал дэвшүүлэх

·        Хөнгөлөлт хангамжийн олгох процесийн дагуу шаардлагатай зөвшөөрөл, баталгаажуулалтыг дээд удирдлагаас тухай бүр авах, танилцуулах

·        Холбоотой санхүүгийн бүртгэлийн тодруулга бэлтгэх, мэдээллээр хангах, баталгаажуулах

Холбоотой татвар, шимтгэлийн тайлан бэлтгэж, илгээх, тайлагнах

·        Цалингаас хууль журмын дагуу суутгасан шимтгэл, татварыг холбогдох төрийн байгууллагад хугацаанд нь тайлагнах, баталгаажуулах, үүнд:

o   Сар бүр НДШ-ийн тайланг үнэн зөв бэлтгэж, хуулийн хугацаанд илгээж, тайлагнах

o   Улирал бүр ХХОАТ-ын тайланг өссөн дүнгээр бэлтгэн илгээж, тайлагнах

·        Холбогдох шимтгэл татварын төлөх дүнг урьдчилан тооцоолж, сар/улиралдаа багтаан шилжүүлүүлэх, өглөггүй байх

·        Холбоотой татвар шимтгэлийн өглөг/авлагын дансны үлдэгдлийг санхүүтэй тулган, баталгаажуулах

Ажилтны цалин хөлсний талаарх мэдээллийг задруулахгүй байх, нууц хадгалах

Ажлын байранд тавигдах шаардлага

Мэргэжил:

  1. Боловсрол: Баклавр, түүнээс дээш зэрэгтэй
  2. Мэргэжил: Нягтлан бодогч, санхүүгийн чиглэлээр
  3. Мэргэшил: Тайлан гаргах, цалин тооцоолол
  4. Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Ур чадвар, хандлага:

  1. Эерэг, зөв хандлагатай
  2. Хариуцлагатай
  3. Бүтээлч, бизнес сэтгэлгээтэй
  4. Бичгийн болон аман харилцааны ур чадвартай
  5. Бизнесийн харилцааны ёс зүйтэй
  6. Манлайлах
  7. Багаар ажиллах
  8. Асуудлыг шийдвэрлэх
  9. Үүрэг, хариуцлагаа бие даан хүлээж, ажиллах

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас77090077

Зар нийтэлсэн огноо

2025-03-17 14:47

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Харилцагчийн зөвлөх Мэдээллийн ажилтанГазаркапитал партнерс ББСБ
2025-03-14
Эрсдэлийн шинжээчТаван Богд Финанс ХХК
2025-04-10
Тусгай Активын мэргэжилтэнЭй Би Өү интернэшнл ХХК
2025-04-08
AccountantSGS-IMME Mongolia LLC
2025-04-09
Салбарын эрхлэгч /Төв аймаг/Транскапитал
2025-04-08
Бүртгэлийн ажилтан /Теллер/Голомт Банк
2025-04-09
Тооцооны нягтлан бодогч /Зайсан салбарт/Моннидер ХХК
2025-03-20
Уурхайн няравТАЛСТ ДИСКОВЕРИ ХХК
2025-03-17
Тооцооны нягтлан ажилдБатжих хишиг ХХК
2025-03-18
ТАЛБАЙН НЯРАВЭко констракшн ХХК
2025-03-24
Тооцооны нягтлан бодогч (хонхорт)Премиум Нэксус ХК
2025-03-20
Нягтлан бодогч /аудит/Их Монгол Резорт ХХК
2025-03-13
НЯГТЛАН БОДОГЧТалх Чихэр ХК
2025-04-10
Зээлийн эдийн засагч Материал кредит ББСБ"Материалимпэкс" ХК
2025-03-12
НЯГТЛАН БОДОГЧҮлэмж Эс Жи Жи Катеринг ХХК
2025-04-04
Бизнесийн шинжээчUBIM LLC
2025-03-31
Нярав /MUP/Моннис Групп
2025-04-09
Тооцооны нягтлан бодогчБодиз Автомотив ХХК
2025-03-24
Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюутолгой тооцооны төвд Бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөхХаан Банк
2025-04-04
Нягтлан бодогчШунхлай ХХК
2025-03-13

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.