Одоогоор мэдэгдэл алга байна

Монгол Улсын Хөгжлийн Банк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ

6,000,000 - 7,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Банкны дижитал шилжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх, үндсэн бүртгэлийн системийн хэвийн ажиллагааг хангах, шинэ технологи нэвтрүүлэх, программ хангамж хөгжүүлэх чиглэлээр хэлтсий өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулж, хяналт тавих.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Мэдээллийн системийн менежмент, программ хангамжийн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Программ хангамжийн хөгжүүлэлт, программ хангамжийн төслийн менежментийн чиглэлээр мэргэшсэн;
  • Программист, хөгжүүлэгч, хөгжүүлэлтийн төслийн удирдлагаар 8-с дээш жил ажилласан, үүнд банкны салбарт хөгжүүлэлтийн чиглэлээр 5-с дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Банкны үндсэн бүртгэлийн системийн бүтэц, үйл ажиллагааны талаар гүнзгий мэдлэгтэй;
  • Системийн архитектур, дижитал шилжилт, үүлэн технологийн шийдлүүд (AWS, Azure, Google Cloud гэх мэт) дээр ажиллаж байсан туршлагатай;
  • Бизнес процессын шинжилгээ хийх, хөгжүүлэлтийн төслүүдийг удирдах туршлагатай;
  • Өгөгдлийн сангийн удирдлага (Oracle, MySQL, MSSQL), мэдээллийн сангийн аюулгүй байдал, нөөцлөлт, сэргээх үйл явцыг удирдах чадвартай;
  • API хөгжүүлэлт (RESTful, SOAP), Microservice, системийн интеграци, өгөгдөл солилцооны протоколуудыг ашиглах чадвартай;
  • Python, Java, .NET, Node.js зэрэг орчин үеийн сервер талын технологи дээр хөгжүүлэлт хийж байсан туршлагатай;
  • CI/CD процессууд, контейнерчлэл технологийн туршлагатай;
  • Программ хангамжийн техникийн болон хэрэглэгчийн баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Төслийн удирдлага (Agile, Scrum, Waterfall)-ын аргачлалуудыг ашиглан төсөл амжилттай хэрэгжүүлэх чадвартай;
  • Хөгжүүлэлтийн явцад тулгарах техникийн болон менежментийн асуудлуудад оновчтой шийдэл гаргах чадвартай;
  • Техникийн болон бизнесийн шаардлагад нийцсэн, үр ашигтай шийдлийг боловсруулах чадвартай байх;
  • Сүлжээ, өгөгдлийн сан, API, сервер зэрэг олон төрлийн орчинд гарч буй асуудлыг тодорхойлох чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Нэмэлт мэдээлэл

         Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.

         Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

 

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Монгол Улсын Хөгжлийн банкны товч анкет болон CV;
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
  • Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/; 
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.

 

Төрөл: Бүтэн цагийн

 

  1. Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогчдын материалыг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна.   
  2. Анкет, материалыг Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчрах, эсхүл Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудас дахь Ажлын байрны зарын холбогдох цахим хаягаар ирүүлэх боломжтой.  
  3. Сонгон шалгаруулалтын дараа анкет, материалыг буцаан олгохгүй.   
  4. Хугацаа хоцорсон, материал бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна. 

 

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар

Утас: (976)-11-7013-0516 /528/ 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас70130516, 70130513
Факс70130602

Зар нийтэлсэн огноо

2025-04-03 09:58

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

FrontEnd хөгжүүлэгчИнтерном ХХК
2025-04-07
Теле борлуулалтын операторСкайтел ХХК
2025-03-17
Системийн администраторМ Банк
2025-04-07
Төслийн менежер /Мэдээлэл технологи/Номин Холдинг
2025-03-26
Техникийн инженерБодь-электроникс ХХК
2025-04-07
"Оdoo" ERP программ хөгжүүлэгчСоёолон Интернэшнл ХХК
2025-04-08
Дата шинжээчМэдээлэл технологийн үндэсний парк
2025-03-26
ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭНМобиком корпораци ХХК
2025-03-12
Системийн инженерВертексмон ХХК
2025-03-20
ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧДобу технологи ХХК
2025-03-25
Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэнБоловсролын мэдээллийн технологийн төв
2025-04-03
Хууль эрхзүй, виртуал бүсийн үйл ажиллагааны хэлтэсМэдээлэл технологийн үндэсний парк
2025-04-02
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ИНЖЕНЕРГрийн Групп
2025-03-24
IT Төслийн менежерТаван Богд Нура ХХК
2025-03-31
СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙН ЗОХИЦУУЛАГЧМонголын Хөрөнгийн Бирж ХК
2025-03-10
Захиалгын операторБест Скай Молл ХХК
2025-04-07
Датабэйс администраторЮнител Групп
2025-03-14
Явуул, засварын инженерМонголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
2025-03-19
Төслийн удирдлагын ажилтан /дадлагын оюутан/ТекПак Групп ХХК
2025-04-08
Дата аналистАй Си Ти групп ХК
2025-03-21

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.