Санхүүгийн стратеги ба төлөвлөлт
Байгууллагын санхүүгийн зорилго, хөрөнгө оруулалтын стратегийг хэрэгжүүлэхэд удирдлагыг дэмжих
Орлого, зардлын урсгал, хөрөнгийн бүтцийг төлөвлөх, хөрөнгө ба өрийн харьцааг оновчлох
Өдөр тутмын санхүүгийн удирдлага
Мөнгөний урсгал (cash flow) хянах, хөрвөх чадварыг хангах
Зээл, хөрөнгө оруулалтын портфелийн тайлан гаргах
ББСБ болон ҮЦК-ийн тусгай зөвшөөрлийн хүрээнд нийцсэн дотоод хяналт, санхүүгийн тайлагналыг хэрэгжүүлэх
Тайлагнал ба хяналт
Санхүүгийн тайлангуудын (баланс, орлого/зардлын тайлан, мөнгөн урсгалын тайлан) харьцаа үзүүлэлт удирдлагын менежментийн тайлан бэлтгэх
Аудитын байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) зэрэг байгууллагад шаардлагатай тайланг гаргах
Хөрөнгө оруулалт ба эрсдэлийн удирдлага
ҮЦК, ХОМК-ийн багуудтай хамтран хөрөнгө оруулалтын төслүүдийн өгөөж, эрсдэлийн үнэлгээ хийх
Санхүүгийн бүтээгдэхүүн (бонд, давуу эрхийн хувьцаа, итгэлцэл г.м)-ийн өгөөж ба зардлын тооцоог боловсруулах
Боловсрол - Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
Туршлага - Санхүүгийн байгууллагад (банк, ББСБ, ҮЦК, ХОМК, аудит, зөвлөх үйлчилгээ гэх мэт) 3–5 жилээс дээш менежерийн түвшний туршлагатай байх
Мэргэжлийн мэдлэг - IFRS, МУ-ын татвар, аудит, зээл ба хөрөнгө оруулалтын бүтэц, хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчныг гүнзгий ойлгох
Хувийн чанар - Хариуцлагатай, нягт нямбай, нууц хадгалах чадвартай, дүн шинжилгээ хийх өндөр чадвартай, манлайллын ур чадвартай
- Санхүүгийн шинэ групп компани тул өсөн дэвжих бүрэн боломжтой
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.