Хүний нөөцийн мэргэжилтэн /ХҮННҮ КОНКРЕТ ХХК/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ажилтан элсүүлэх, сонгон шалгаруулах процессуудыг удирдаж зохион байгуулах
- Ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх, сайжруулах арга хэмжээг төлөвлөхөд санал оруулах
- Хүний нөөцийн стратеги, бодлогыг боловсруулахад туслах
- Ажилтны сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
- Хууль, дүрэм, стандартын дагуу хүний нөөцийн үйл ажиллагааг хангах
- Ажилтны мэдээллийн системийг удирдах, шинэчлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Хүний нөөцийн менежментийн талаар мэдлэгтэй байх
- Ажилтны сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийг үнэлэх туршлагатай байх
- Харилцааны өндөр ур чадвартай байх
- Ажлын ачаалал даах, цагийн менежмент сайн байх
- Компьютерийн хэрэглээний программуудыг мэддэг байх
- Шинэ санаа, инновациар дүүрэн байх
- СХД-т гэртэй бол давуу тал
- Veritech ERP ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Тэсо Группийг сонгох шалтгаан:
- Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг.
- Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын дэргэдэх “ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ” хүүхдийн цэцэрлэгийг 2019 оноос байгуулаад явж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЗахиргаа, хүний нөөц
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.