Үйлчилгээ хариуцсан менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Эмийн сангийн салбаруудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих
- Үйлчилгээний стандарт, журмыг мөрдүүлж ажиллах
- Салбаруудын аж ахуй болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой ажлуудыг хариуцах
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн дүн шинжилгээ хийх
- Ажилтнуудад үйлчилгээний стандартын сургалт зохион байгуулах
- Үйлчилгээний чанарыг сайжруулах төлөвлөгөө боловсруулах
- Ажлын гүйцэтгэлийн тайлан гаргах
- Хэрэглэгчийн гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх
- Бусад хэлтэстэй хамтран ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлагаар Бакалаврын зэрэгтэй байх / Эм зүйч болон эмчээр төгссөн бол давуу тал/
- Үйлчилгээний салбарт 3-5 жил ажилласан туршлагатай
- Эм ханган нийлүүлэх, эмийн сангийн үйл ажиллагааны туршлагатай
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны өндөр ур чадвартай
- Цагийн менежмент сайтай
- Судалгаа, дүн шинжилгээ хийх чадвартай
- Компьютерийн хэрэглээний программ дээр сайн ажилладаг
- Англи хэлний мэдлэгтэй байх
Нэмэлт мэдээлэл
Ажлын 5 өдөр 7.30-9.30-ийн сонголттойгоор ирэх ба 8 цагаар ажиллана.
Албаны хэрэгцээний утасны төлбөр болон шатахууны хөнгөлөлттэй
Хоолны мөнгө олгоно
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарЭмнэлэг, Эм хангамж
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.