ХАБЭА-Н АЖИЛТАН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- ХАБЭА-н хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажилласан туршлагатай
- Барилга угсралтын талбай, материалын үйлдвэрлэл, машин механизм, тоног төхөөрөмж дээрх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчинг бүрдүүлэх
- Аюул осолгүй, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулахад хяналт тавьж ажиллах
- ХАБЭА -н бичиг баримт боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- ХАБЭА-н сертификаттай байх
- ХАБЭА чиглэлээр барилгын төслүүд дээр ажилласан туршлагатай
- ХАБЭА-н болон бусад холбогдох хууль эрхзүй стандартын мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
"Гурван Бухат Групп" ХХК нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ.
Сүүлийн жилүүдэд гэр хороололын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагны болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 8 охин компанитайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.
Бидний зүгээс танд:
- Хүн төвтэй бодлого, эерэг соёл
- Эрч хүчтэй, найрсаг хамт олон
- Өрсөлдөхүйц цалин хөлс, нийгмийн халамж
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.