ГРАФИК ДИЗАЙНЕР /АПЕКС КАПИТАЛ ҮЦК/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн маркетингийн идэвхжүүлэлт, брэндингийн хүрээнд хийгдэх, сошиал контент болон бусад дизайнтай холбоотой ажлуудыг бүтээлчээр хийж гүйцэтгэх;
- Компанийн маркетинг, брэнд хөгжүүлэлттэй холбоотой дизайны ажлуудыг хэрэглэгчид үр дүнтэй байдлаар хүргэх, сүүлийн үеийн маркетинг дизайны талаар судалж, компанид нийцүүлэн хэрэгжүүлэх, сайжруулалт хийх санал санаачилгыг гарган ажиллах;
- Компанийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, идэвхжүүлэх, арга хэмжээ зохион байгуулах болон бусад компанит ажилтай холбоотой сошиал дээрх контент болон хэвлэмэл материалын /брошюр, катологи, тараах материал, анонс/ эх бэлтгэл, дизайныг бүтээх, санаачлах;
Ажлын байранд тавигдах шаардлага
Мэргэжлийн ур чадвар
- График дизайны чиглэлээр төгссөн
- Ps, AI, Figma зэрэг мэргэжлийн программууд дээр мэргэжлийн түвшинд ажилладаг
- Үсгийн фонт, бичвэрийн хэрэглээний талаар мэдлэгтэй
- График дизайнерын чиглэлээр ажилласан туршлагатай
Зөөлөн ур чадвар
- Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачилдаг
- Дизайн, өнгө төрх бүтээх уран сэтгэмжтэй
- Өөрийн санааг ойлгуулах харилцааны ур чадвартай
- Цэгцтэй
- Логик сэтгэлгээтэй
- Суралцах чадвар өндөр
Зан төлөв, хандлага
- Эерэг хандлагатай
- Өсөн дэвших сэтгэлгээтэй
- Ёс зүйтэй
- Өөдрөг
Нэмэлт мэдээлэл
Бид танд:
- Мэргэжлийн, таатай уур амьсгалтай хамт олон дунд өсч дэвших боломж
- Сурч хөгжих ажлын орчин
- Өрсөлдөхүйц цалин
- Сар бүрийн урамшуулал
- Ажилтны санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих "Хуримтлалын хөтөлбөр" гэх мэт боломжуудыг санал болгож байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.