Чанар шалгагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бүтээгдэхүүний чанартай холбоотой хууль, журам заавар, стандартыг судалж, тэдгээрт нийцүүлэн мөрдүүлж ажиллуулах
- Түүхий эд материал, туслах түүхий эд материал, сав баглаа боодол болон эцсийн бүтээгдэхүүнд чанарын хяналтыг тавьж ажиллах
- Бүтээгдэхүүний чанарыг түүвэрчилсэн байдлаах шалгах, хянах
- Бүтээгдэхүүний чанартай холбоотой асуудлаар удирдах ажилтнууд болон бусад ажилтнуудыг мэдээллээр хангах, сайжруулалтын хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллах
- Эцсийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хяналт хийх
- Эцсийн бүтээгдэхүүнийг борлуулалтад гарах үеийн чанар, аюулгүй байдлын хяналт тавих
- Дайвар бүтээгдэхүүн боловсруулах явцад хяналт тавих
- Тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ ариутгалыг хийлгэх, эрүүл ахуйг хангуулан ажиллах
- "Махны үйлдвэрийн эрүүл ахуй, ариун цэврийн журам--ыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулалт хийлгэх
- Үйлдвэрийн орчин болон гадна орчны цэвэрлэгээг хангуулах, хянах, сайжруулалт хийлгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүнс, махны технологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй байх
- Чанар шалгагч, чанарын меенежер, хүнсний технологич чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Хариуцлага хүлээх чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
"Улаанбаатар Гурил" ХХК-ийн "Мон Бийф" брэндийн махны үйлдвэрт ажиллана.
Бусад
БайршилДархан хот
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.