Хоолны цэс боловсруулах, батлуулах, шинэчлэх.
Хоолны технологи, орц найрлагыг тооцож, өртөг, шим тэжээл, амт чанарт нийцүүлэн зохион байгуулах.
Үйлдвэрлэл, үйлчилгээний үйл явцыг удирдан зохион байгуулах. 2. Чанар, эрүүл ахуйн хяналт
Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн чанар, хадгалалт, ариун цэврийн нөхцөлд хяналт тавих.
Хоол үйлдвэрлэлийн бүхий л шатанд эрүүл ахуйн стандарт (HACCP, GMP гэх мэт)-ыг мөрдүүлэх.
Ариутгал, цэвэрлэгээний хуваарь, стандарт мөрдөлтийг хянах.
Технологийн зааварчилгаа гаргах, мөрдүүлэх.
Орц нормын карт, үйлдвэрлэлийн технологийн баримт бичиг, тайлан боловсруулж, дүн шинжилгээ хийх.
Тогооч нар, туслахуудыг удирдан зохион байгуулах, ажил үүргийг хуваарилах.
Ажлын байран дээр байнгын мэргэжлийн зааварчилгаа, сургалт зохион байгуулах.
Ажлын бүтээмж, гүйцэтгэлийг хянах, үнэлэх.
Хоолны шинэ жор, аргачлал санал болгох, шинэлэг, эрүүл, шим тэжээлтэй хоолоор цэсэнд хувь нэмэр оруулах.
Үйлчлүүлэгчдийн санал гомдлыг судалж, хоолны чанар, үйлчилгээний түвшинг тасралтгүй сайжруулах.
Хоолны орц, түүхий эдийн зөв хэрэглээ, хэмнэлттэй байдалд хяналт тавих.
Хадгалалт, дуусах хугацаа, стандарт хадгалах нөхцөл мөрдөлтийг шалгах.
Хоол үйлдвэрлэлийн технологи, хүнсний чиглэлийн мэргэжлээр их дээд сургууль төгссөн.
Ерөнхий тогооч, технологичоор 3+ жил ажилласан туршлагатай.
Хүнсний эрүүл ахуйн мэдлэгтэй (HACCP, ISO, GMP мэддэг бол давуу тал).
Баг удирдах, зохион байгуулах, заах ур чадвартай.
Хариуцлагатай, нямбай, зарчимч, багаар ажиллах чадвартай.
Хөдөө орон нутагт төсөл дээр ростероор байрлаж ажиллах боломтжой байх
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.