БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бүтээгдэхүүний талаар судалгаа, шинжилгээ хийх
- Бүтээгдэхүүний талаар хэрэглэгчээс ирүүлсэн шаардлагыг нарийвчлан тодорхойлох
- Бүтээгдэхүүний шаардлагын дагуу шийдлийг архитектуртай хамтран боловсруулах
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багтай хамтран ажиллах
- Бүтээгдэхүүний тохируулгыг хийх, анхан шатны мэдээллийг оруулах
- Бүтээгдэхүүний мэргэжилтэнг арга зүйгээр хангах
- Багийн ажлыг уялдуулан бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах
- Харилцагч байгууллагуудын холбогдох ажилтнуудтай уулзаж, харилцааг удирдан зохицуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээллийн технологи болон санхүү менежмент, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ ажилласан 3 ба түүнээс дээш жилийн туршлагатай байх
- Компьютерийн хэрэглээний программуудыг дунд түвшинд эзэмшсэн
- Харилцааны өндөр соёлтой
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Баг удирдан ажиллах чадвартай
- Мэдээлэл боловсруулах дүн шинжилгээ хийх чадвартай
- Баримт бичиг боловсруулах чадвартай
- Асуудлыг шуурхай шийдвэрлэж, оновчтой шийдвэр гаргах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
БИДНИЙ ҮНЭЛДЭГ ЗАН ТӨЛӨВ:
- Хариуцлага ба итгэлцэл-Хуваарилагдсан ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, бусдын итгэлийг даах
- Хамтын зорилгын ухамсар-Хувийн зорилгоо бус, багийн үр дүнд төвлөрөх хандлага
- Уян хатан байдал-Өөрчлөлтөд хурдан дасан зохицох, шаардлагатай үед өөрийн үүргээ өөрчлөх
- Харилцаа ба хандлага-Эерэг хандлагатай, харилцааны өндөр ур чадвартай, өөрийгөө хөгжүүлэхэд нээлттэй
- Логик сэтгэлгээ сайтай байх-Аливаа асуудлыг үндэслэлтэй, дэс дараалалтай, шалтгаан-үр дагаврын холбоогоор нь бодож шийдвэр гаргах чадвартай
БИДНИЙ САНАЛ БОЛГОДОГ ОРЧИН БА БОЛОМЖ:
- Аюулгүй ажлын орчин-Орчин үеийн, цэвэр тохилог шинэ оффис
- Ажил амьдралын тэнцвэр- Уян хатан цагийн хуваарь /07:30-09:30/
- Ур чадвартай хамт олон-Нэгэн зорилгын доор амжилтанд хүрэхийн төлөө тууштай ажилладаг, урам зоригтой залуу хамт олон
- Унааны нэмэгдэл-Илүү цагийн нэмэгдэл
- Сонирхлын клуб-Ажилтнуудын сонирхлыг дэмжих, урам зоригтой ажиллуулах, нэг хамт олныг бий болгох зорилгоор 13 сонирхлын клубыг бий болгосон
- Хувь хүний хөгжил-Veritech платформын хөгжүүлэгчийн суурь ур чадвар олгох АНХАН шатны сургалтын хөтөлбөр болон дотоод сургалтын хөтөлбөрүүд
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарМэдээллийн технологи, программ хангамж
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.