Туслах ажилтан (УБ хотод ажиллах)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Бид Засвар Үйлчилгээний хэлтэст Уурхайн тоног төхөөрөмжийн эд ангийн сэргээн засварлах төвд Туслах ажилтан (General Labor Worker) шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь Трансвест Монголиа ХХК-ийн бүтээгдэхүүний борлуулалтын дараах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Улаанбаатар хотод Засвар үйлчилгээний төвд ажлын 5 өдөр энгийн 8 цагаар ажиллах ба өдөр тутмын засвар үйлчилгээ болон сэргээн засварлах ажилд туслаж ажиллана.
- Төлөвлөлт хариуцсан ахлагчаас өдөр тутмын ажил үүрэг авч, хийж гүйцэтгэх
- Аюулгүй ажиллагааны арга барилыг мөрдлөг болгон манлайлж ажиллах;
- ХАБЭАБО-ны бодлого, журмуудыг чанд баримтлах;
- Компанийн төлөөлөл болохын хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлах;
- Засвар үйлчилгээний газрын үйл ажиллагааны үр ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсвэл түүнийг мэдэгдэх.
- Өдөр тутмын ажил, өгсөн үүрэг даалгаваруудыг цаг хугацаанд нь чанартай, эдийн засгийн үр ашигтай байдлаар хийж гүйцэтгэнэ.
- Үйлчлүүлэгчид төвлөрсөн зарчим болон харилцан уялдааг дэмжиж ажилладаг байх.
- Ажлын ирц, оролцоог дээд зэргээр хангах
- Аливаа тоног төхөөмөржийг ажиллуулахад шаардлагатай үйлдвэрлэгчээс гаргасан аюулгүй ажиллагааны нийцсэн сертификаттайгаар ажиллах
- Шаардлагатай тохиолдолд багажны хэсэгт ажиллах
- Цехийн цэвэрлэгээний стандартыг чанд баримтлах
- Төлөвлөлт хариуцсан ахлагчийн даалгасан бусад үүрэг даалгаварыг биелүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Аюулгүй ажиллагааны болон ирцийн үзүүлэлт сайн байх
- Хандалага сайтай, багаар ажиллах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
Зөв хандлагатай, чадварлаг мэргэжилтэн та бүхнийг :
- Aжлын байрны таатай орчин
- Өрсөлдөхүйц цалин, гүйцэтгэлийн урамшуулал
- Гэр бүлийн гишүүдийн хувийн эрүүл мэндийн даатгал
- Ажилчдын унаа, өдрийн хоол
- Ажлын цагийн хуваарь: Даваа-Баасан 07:30-16:00
Сонирхсон хүмүүс ажилд орох хүсэлтээ Zangia.mn анкет эсвэл төв оффис дээр өөрийн биеэр ирж ажил горилох хүсэлтийг бөглөж өгөх боломжтой.
Трансвест Монголиа ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан таньд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас7577 9905
Факс7577 9906
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.