Нярав-Админ Кемпэд 14/14 Даймонд ажилладаг Дорноговьд
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хангамжаар ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн бусад бараануудыг дагалдах баримтаар тоо хэмжээ, чанарын дагуу нэг бүрчлэн тулган, хүлээн авч, иж бүрэн анхан шатны баримтаар орлогодох
- Бараа бүтээгдэхүүн хүнсний болон бусад бараануудыг агуулахад журмын дагуу хадгалах, агуулахын хадгалалт хамгаалалтанд хяналт тавих
- Кемпийн хүнсний материалын захиалга гаргах, хүлээн авах, орлого зарлагын баримтаар хөтлөх
- Хүнс бараа материалын захиалгыг ерөнхий тогоочтой хамт тооцон гаргаж катеринг менежерээр батлуулах
- Өдөр тутмын бараа материал хүнсний зарлагыг шаардах хуудсаар баримтжуулан кемп менежерийн зөвшөөрлөөр гарган олгох
- Агуулахын цоож түгжээг шалгах
- Хагас бүтэн жилийн эд хөрөнгийн тооллогыг чанартай үнэн зөв тогтоосон хугацаанд явуулах
- Агуулахад хадгалагдах хүнсний бүтээгдэхүүнийг стандартын дагуу хадгалж, бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан дарааллын дагуу түрүүлж орсон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эхэлж хоол үйлдвэрлэлд оруулах зарчмаар сэлгэн байрлуулах, цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийж гүйцэтгэх.
- Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахдаа баталгаажилт, (гарал үүслийн, эрүүл ахуйн гэрчилгээ) шинжилгээний дүнг шалгаж, гадаад байдал, амт, үнэр, өнгийг мэдрэхүйн эрхтний тусламжтайгаар сайтар шалгаж авна.
- Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шинж чанар, хадгалалтын нөхцлийг харгалзан эрүүл ахуйн шаардлага хангасан агуулах, хөргүүр, хөлдөөгчид хадгална.
- Хүнсний дэлгүүрийн барааг хариуцан өдөр тутмын орлого зарлагыг хөтлөх, тооллого хийх,
- Агуулахын цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж хүнсний бүтээгдэхүүн,бараа материалд шууд ба шууд бусаар бохирдохгүй байх нөхцлийг бүрдүүлэх.
- Агуулахын орчны температур болон чийгшлийн хэмжээ, хүнс нарийн ногоо хадгалах температурыг тогтмол бүртгэж эрүүл ахуйчид тогтмол мэдээллэх
- Уурхайн кемпийн ажилтнуудын цагийн болон кемпийн бүртгэл тооцоо гаргах
- Кемп болон төв оффис хоорондийн бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, кемпийн ажилтнуудын асуудлыг хурдан шуурхай мэдэгдэх,
Ажлын байранд тавигдах шаардлага
Их дээд сургууль Нягтлан бодогч-Нярав төгссөн
"ДАЙМОНД" программд ажилладаг байх
Дорноговь аймагт 14/14 ростероор ажиллах боломжтой
Кемпийн админ бичиг хэргийн ажил давхар хийх
Компьютерийн хэрэглээний программууд дээр саадгүй ажиллах чадвартай
Хувь хүний харилцааны ур чадвартай
Бичиг баримт боловсруулах өндөр чадвартай
Үнэнч шударга, харилцааны ёс зүйн хэм хэмжээг ханган ажиллах
Идэвхи санаачлагатай, хурдан шуурхай
Нэмэлт мэдээлэл
14/14 ростерийн хуваарийн дагуу хөдөө орон нутагт 14/14 ажиллах боломжтой байх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.