Микробиологич
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдүүдэд микробиологийн цэвэршилтийн зэрэглэл тогтоох шинжилгээг хийх боломжийг бүрдүүлж, үйл ажиллагаанд хяналт тавих;
- Ажлын байрны агаар, тоног төхөөрөмж, технологийн хувцас хэрэглэлийн угаалга, ариутгалын чанарыг эрүүл зүйн микробиологийн шинжилгээг удирдан зохион байгуулж, хяналт тавих;
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой дүрэм журмуудыг боловсруулан хэрэгжилтэнд хяналт тавих;
- Бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Микробиологич, Био анагаах судлаач мэргэжлээр төгссөн байх;
- Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Бичиг баримт боловсруулах чадвартай;
- Аливааг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх чадвартай;
- Харилцааны соёлтой байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Хүлээсэн ажил үүрэгтээ хариуцлагатай ханддаг байх;
- Мэргэжлийн ёс зүйг чанд баримталдаг байх;
Нэмэлт мэдээлэл
- Хэрэв та шинэ төгсөгч бол сургаж авах боломжтой;
- GMP болон ISO стандартын шаардлага хангасан тохь тухтай орчинд ажиллах бөгөөд цаашид БНСУ руу ажилтан солилцоонд хамрагдан мэргэшил дээшлүүлэх бүрэн боломжоор хангаж ажиллана;
- Гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарЭмнэлэг, Эм хангамж
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.