Front-End Developer
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Дизайнер, төслийн менежер, болон Back-end хөгжүүлэгчидтэй нягт хамтран ажиллан алдаагүй, чанартай веб болон систем хөгжүүлэх
- Хөтөч хоорондын нийцтэй байдлыг үргэлж хангах болон responsive веб аппликейшн хөгжүүлэх
- Кодын чанарыг үргэлж сайжруулах. Бусдын кодыг уншин ойлгох, алдааг олон, дүгнэн сайжруулахад хувь нэмрээ оруулах
- Вэб хөгжүүлэлтийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, шилдэг туршлагуудыг цаг тухайд нь авч байх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Компьютерийн шинжлэх ухаан болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй эсвэл түүнтэй адилтгах туршлагатай
- QA /Quility Assurance/ инженерээр ажиллаж байсан туршлагатай
- 3+ жилийн Front-End хөгжүүлэлтийн туршлагатай
- HTML, CSS, JavaScript хэлний өндөр мэдлэгтэй
- React framework ашиглаж байсан туршлагатай
- Кодын чанар болон системийн үйл ажиллагааг сайжруулах. Мөн бусад кодыг уншин ойлгож сайжруулалт хийх боломжийг олж харах болон дүгнэлт хийх чадвартай
- Харилцааны болон багаар ажиллах өндөр чадвартай
- Англи хэлийг бичгийн болон ярианы түвшинд сайн эзэмшсэн
- Баг удирдан зохион байгуулах буюу менежментийн туршлагатай
- Typescript, ThreeJS, React native, Next js дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Andorean компани чадварлаг, 3 дээш жилийн ажлын туршлагатай Front-End Engineer хайж байна. Front-End Engineer нь шинэлэг, сүүлийн үеийн технологи болох Digital Twin-г хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд таниулахад гар бие оролцоно.
Виртуал болон бодит ертөнцийн хоорондын ялгааг арилгах интерактив шийдлүүдийг бүтээж, өөрийн хувь нэмрээ оруулах боломжийг бид танд санал болгож байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМэдээллийн технологи, программ хангамж
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.