БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭЧИН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Банкны дотоод болон бизнесийн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэмд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоох чиглэлээр эрсдэлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, хяналт тавих, удирдах тайлагнах; Банкны байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын бодлого, журам болон холбогдох эрсдэлийн үнэлгээний арга, аргачлалыг боловсруулах, сайжруулах, санал дүгнэлт гаргах, зөвлөмж зөвлөгөөгөөр хангах болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийг гүйцэтгэх,
Ажлын байранд тавигдах шаардлага
- Байгаль орчин, экологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Байгаль орчны үнэлгээ, хяналт шинжилгээний чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай,
- Arcgis, Google earth, Windows-н орчны Office-ийн програмууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай.
- Судалгаа, шинжилгээ хийх, тайлан боловсруулах чадвартай,
- Эрсдэлийг урьдчилан тооцоолох ур чадвартай,
- Эерэг зөв хандлагатай, харилцааны болон багаар ажиллах ур чадвартай,
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх,
- Банк санхүү, хууль эрх зүйн чиглэлийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас75051881, 1800-1881
Факс319044
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.