Төслийн хэрэгжилттэй холбоотой орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог хангах, мэдээллийн ил тод байдлыг бүрдүүлэх.
Төслийн хүрээнд гарч болзошгүй нийгмийн нөлөөллийг үнэлэх, зохицуулах, багасгах арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх.
Нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговорын асуудлаар хуулийн хүрээнд иргэдтэй зөвшилцөх, санал авах, баримтжуулах, шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцох.
Аймаг, сумын захиргаа, орон нутгийн ИТХ, иргэдийн төлөөлөл, ТББ-уудтай уялдаа холбоотой ажиллах, хамтран ажиллах төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх.
Нийгмийн нөлөөллийн талаарх тайлан, судалгаа, баримт бичгийг боловсруулах, холбогдох байгууллагад танилцуулах.
Төслийн хуулийн хэрэгжилт, иргэдийн эрх ашгийг хөндөж буй асуудалд хяналт тавих, хууль эрхзүйн зөвлөгөө өгөх.
Хэрэглэгчдийн гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл явцад хяналт тавих, хэрэгжилтийг дэмжих.
Нийгмийн нөлөөллийн эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх.
Хууль эрхзүй, социологи, нийгмийн ухаан, олон нийтийн харилцаа, байгаль орчны менежмент, төслийн удирдлага менежмент зэрэг холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Орон нутгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хувийн хэвшил, хууль эрхзүйн мэдлэг шаардагдах төслүүд дээр, ялангуяа нийгмийн нөлөөллийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
Орон нутгийн иргэдтэй ажиллаж байсан, иргэдийн гомдол, санал шийдвэрлэх, нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговрын талаар ажиллаж байсан бол давуу тал болно.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хууль, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хууль, Нүүлгэн шилжүүлэлтийн удирдамжийн талаар мэдлэгтэй.
Судалгаа, дүн шинжилгээ хийх, тайлан бичих, бичгийн ур чадвартай.
Олон нийтийн оролцоог хангах арга зүй, орон нутгийн иргэдтэй итгэлцэлтэй харилцах чадвартай.
Багаар болон бие даан ажиллах, асуудал шийдвэрлэх ур чадвартай.
Англи болон Орос хэлний бичгийн болон ярианы дунд түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
цахим хаягаар өөрийн Сиви, ажил байдлын тодорхойлолт, сертификатуудаа илгээж болно.
Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.