Маркшейдер /Далд уурхай/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Орд газрын хайгуулын ажлаас эхлээд уурхай байгуулах, ашиглах, түүнийг хааж уулын ажил явагдсан орон зайг нөхөн сэргээх хүртэлх үйл ажиллагааны хэмжилт тооцоо, график хангамжийг бэлтгэх, нөөц ашиглалт, газрын хэвлийн ашигт малтмалыг иж бүрэн, бүрэн гүйцэд олборлох үйл ажиллагааг удирдах, уулын ажлын горимын биелэлтэд хяналт тавих ажлыг хийж гүйцэтгэнэ.
- Газрын гадарга дээрх болон далд уурхайд хийгдэх төрөл бүрийн маркшейдерийн ажлын хэмжилт, боловсруулалтын ажлыг удирдан зохион байгуулах маркшейдрийн зураглал хийх.
- Далд уурхайн малталт нэвтрэлтэд чиглэл өгөх, маркшейдрийн график зураг бэлтгэх, гаргах уулын болон маркшейдрийн ажлын төлөвлөгөө гаргах тэдгээрийн бүх төрлийн холбоо, чиглэл, уурхайн нээлт зэргийг онолын түвшинд гүйцэтгэх.
- Уурхайн сар бүрийн ахилт, олборлосон хүдрийн хэмжээ, хөрс хуулалтын хэмжээг тодорхойлох, уурхайн талбайд хийгдэх тэсэлгээний хамрах хүрээг гаргах, тооцоолох, тэсэлгээний цооногуудын байрлалыг тогтоох.
- Тэсрэх бодисын зарцуулалт, тэсрэх бодисын хэмжээ, хувийн зарцуулалт зэргийг тэсэлгээ хийх цооногтой харьцуулан тодорхойлох, тэсэлгээний дараах хөрс, хүдрийн блокийн хэмжээг гаргах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Уул уурхайн маркшейдерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
- Уул уурхайн маркшейдерээр 3-5 жил ажилласан туршлагатай байх
- Autocad болон бусад программ дээр ажилладаг байх
- Тогтвор суурьшилтай ажиллах
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.