Одоогоор мэдэгдэл алга байна

Эрдэнэс ҮТП ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн

3,000,000 - 4,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны зорилго: Компанийн болон үйлдвэрлэл технологийн паркийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, инженерийн дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүсчлэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлэх.

Ажлын байрны зорилт:

  1. Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө, газрын менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх,
  2. Паркийн газрын ашиглалт, үйлдвэрлэлийн бүсчлэл, байршлын судалгаа хийх, дэд бүтэц (цахилгаан, ус хангамж, бохир ус, хийн хангамж, авто зам, төмөр зам гэх мэт)-ийн төлөвлөлтийг зохион байгуулах,
  3. Паркийн дэд бүтцийн зураг төсөл, техникийн шаардлагыг боловсруулах, инженерингийн компанитай хамтран ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй 

Мэргэжил: Уул уурхайн ашиглалт, менежмент, барилга, дэд бүтэц, инженеринг,   бизнесийн удирдлага, байгаль орчны үнэлгээ

Мэргэшил: Инженерийн зураг төсөл, дэд бүтцийн төлөвлөлтийн стандарт,  Байгаль орчны үнэлгээ, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн байх.

Туршлага:  Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.

Ур чадвар:

  • MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, багийг хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг, үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.

Нэмэлт мэдээлэл

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
  • Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),
  • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),
  • Иргэний үнэмлэхийн хуулбар,
  • Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),
  • Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
  • Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна. 
  • Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.

 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл   цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас+976 75883399

Зар нийтэлсэн огноо

2025-03-28 09:56

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Далд уурхайн ХАБ-ын ахлах ажилтанNaran Mandal Enterprises LLC
2025-04-04
Хангамжийн няравИх оч ХХК
2025-03-27
Хүнд даацын автомашины жолооч ажилд авна.Өгөөмөр өргөө ХХК
2025-03-23
Тогооч /Уурхайн кэмпэд 15/15/МЕЗОМ
2025-04-17
ТЭСЭЛГЭЭНИЙ АХЛАХ МАСТЕРМакс Групп
2025-04-07
ЭДИЙН ЗАСАГЧ /Англи хэлтэй/Их говь энержи ХХК
2025-04-07
МЕХАНИК /БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР/ Мандал Ресурс ХХК
2025-04-14
МЕХАНИК /Уурхайд/Эрхэт түнш
2025-04-08
УУРХАЙН ЦАХИЛГААНЧИН /Төв аймагМонполимет Групп
2025-04-07
Administration officerТийсс Монгол
2025-03-22
Тэсрэх материалын агуулахын няравФоор Бласт ХХК
2025-04-11
Сэлбэгийн нярав"Дархан Эрхэт Майнинг" ХХК
2025-04-15
Англи хэлний орчуулагч /ОТ төсөл Инженер суурьтай/Жи Ти Аукон ХХК
2025-03-19
АХЛАХ ИНЖЕНЕР- УУРХАЙДХан Алтай Ресурс ХХК
2025-04-09
Төлөвлөлтийн ахлах инженерСаусгоби сэндс ХХК
2025-03-20
Захиргааны туслах ажилтан/ресепшнМоЭнКо
2025-03-24
ХАБЭА АЖИЛТАН /Сургагч багш/ТИ ЭЙЧ МАЙНИНГ ХХК
2025-03-25
ИнженерСойл Трейд ХХК
2025-03-31
ХАБЭАБугант Нандин ХХК
2025-04-02
Тоног төхөөрөмжийн засварчинСтеп Голд
2025-04-11

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.