КЕМП МЕНЕЖЕР, АДМИН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Кемпийн өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах,
Кемпийн ажилтнуудын ажлыг зохион байгуулах, ажиллахад хяналт тавих, удирдлагаар хангах,
Кемпэд мөрдөх журам, стандартыг мөрдүүлж ажиллах,
Кемптэй холбоотой гомдол саналыг зохицуулах,
Хамт олныг идэвхжүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах, бусад алба хэлтэст дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах
Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, зочид буудал, зоогийн газрын менежментийн чиглэлээр дээд сургууль төгссөн
- Хамт олныг удирдан чиглүүлэх, зохион байгуулах чадвартай
- Хяналтын баримт бичиг боловсруулах чадвартай байх
- Кемпийн өдөр бүрийн тохижилт үйлчилгээний ажилд хяналт тавьж орчны сайжруулалт хийх бүтээлч сэтгэлгээтэй байх
- Компютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- Харилцаа хандлага сайтай, хөрвөж ажиллах чадвартай
- Уурхайн нөхцөлд урт хугацааны ээлжийн зохицуулалтад дасан зохицох чадвартай
- Хариуцлагатай, багаар ажиллах болон асуудал шийдвэрлэх чадвартай
- Жендерийн тэгш байдлыг хангаж энэ удаад зөвхөн ЭРЭГТЭЙ менежер авах тул чадварлаг эмэгтэй менежер та энэ удаад алгасчаарай баярлалаа. :)
Нэмэлт мэдээлэл
Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Ухаа худагт байрлалтай уурхайд 14/14 ростероор ажиллана.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.