Тооцооны нягтлан бодогч /БЗД/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн өдөр тутмын орлого, зарлагыг санхүүгийн программ дээр хөтлөх;
- Бараа материалын бүргэлд хяналт тавих;
- Харилцагч байгууллагуудтай өглөг , авлагын тооцоо нийлэх;
- Агуулахын тооллого хийж, агуулахын үлдэгдлийг баталгаажуулах;
- Удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах;
- Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргүүдийг хийж гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;
- Мэргэжлээрээ 1 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Санхүүгийн систем, программ ашиглах чадвартай;
- Багийн ажилд идэвхтэй оролцох, харилцааны чадвартай.
Нэмэлт мэдээлэл
“Эс Ти Креатив”ХХК -г сонгох шалтгаан
- Бид ажилтанд зах зээлд өрсөлдөхүйц цалин, урамшуулал хангамжийг санал болгож ажилтан жил бүр өөрийн гүйцэтгэл, ур чадвараас хамаарсан карьер ахих болон үндсэн цалин урамшууллыг нэмэгдүүлэх боломжтой цалингийн системийг бий болгосон;
- Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал;
- Ажлын үр дүнг үнэлж чаддаг, өсөж дэвших хөгжих боломжоор дүүрэн;
- Амжилтад хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой ур чадвартай хамт олонтой хамтран ажиллах боломжтой;
- Ажилтны ажил амьдралын тэнцвэр - Бид уян хатан цагийн хуваарьтай ба ажилтан 08:00; 09:00 цагийн хооронд ирж, ажлаа эхлүүлэх боломжтой;
- Ажилтны хүүхэд бүрд “Хуримтлалтай ирээдүй ”- хөтөлбөртэй;
- Ажилтанд төрсөн өдрөөр нь 1 өдрийн цалинтай чөлөө олгодог;
- Тохилог тав тухтай ажлын орчин гэх мэт хангамжуудтай;
- Өсөн хөгжих, хүсэл тэмүүлэлтэй таныг ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОНтой нэгдэхийг урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.