Тус компаний нэгэн төсөл болох Тэрэлжид байрлалтай Монголын анхны архигүй, зөвхөн гэр бүл хүлээн авдаг, зуны ресортод КЕМП МЕНЕЖЕР-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтанд Таныг урьж байна.
Кемп менежер нь ресорт баг хамт олныг бүрдүүлэн өдөр тутмын удирдлагаар хангахаас авахуулан зочидтой холбоотой бүхий л үйл ажиллагааг хариуцах,
Ресортын концепци, эрхэм зорилгын хүрээнд үйлчилгээний соёл, үйл ажиллагааны чанар хүртээмж, зочдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд бүх ажилтнаа хөгжүүлэх, манлайлж чиглүүлэх, шинэ санал санаачлага судалж нэвтрүүлэлт хийх, стратеги төлөвлөлтөөр хангах,
Зочдын сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд УБ хот дахь төв удирдлага, ресортын нэгж хэсэг, хамтрагч байгууллагын уялдаа холбоог нэгдсэн удирдлагаар хангаж, цогцолборын зорилго, зорилтуудын биелэлт, зочдын сэтгэл ханамжид анхаарах, дүгнэлт хийж, тайлагнах,
Шууд удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажил үүргээ хуваарилан мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтыг дэмжиж ажиллана.
Зочид буудал,аялал жуулчлал, Бизнесийн удирдлага болон маркетинг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Олон улсад чиглэлээрээ ажиллаж байсан, шинэ төсөл хэрэгжүүлж ашиглалтанд оруулж байсан туршлагатай бол давуу тал болно
Нэгж хэсгийн удирдлагаар 3 болон түүнээс дээш жил ажилласан
Өөрийн сонгон эзэмшсэн хэлний дундаас дээш болон ахисан түвшний мэдлэгтэй
Үйлчилгээний салбарын стандартыг мөрдүүлэх, хэвшүүлэх чадвартай
Баримт бичиг боловсруулах болон хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
Ростероор байрлан ажиллах боломжтой
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.