Халаалт, агаар сэлгэлтийн зургийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн хэрэгжүүлж буй өндөр зэрэглэлийн орон сууц, үйлчилгээний барилгын халаалт агаар сэлгэлтийн тооцоог хийж, Монгол улсад мөрдөгдөж буй барилгын норм дүрэм, стандартад нийцүүлэн ажлын зураг төсөл боловсруулах;
- Шинэ технологи, барилгын материалын судалгаа хийж дэвшилтэт шийдлийг эрэлхийлэх
- Архитектур төлөвлөлтийн дагуу ерөнхий инженерийн удирдлагын дор барилгын халаалт агаар сэлгэлтийн шийдлийг оновчтой боловсруулж архитектор, инженерүүд, зураг төслийн багтай уялдаа холбоотой ажиллах;
- Угсралтын ажлын технологид нийцүүлэн, тогтмол хуваарийн дагуу угсралтын ажлын явцад төслийн талбайд зохиогчийн хяналт хийж, гүйцэтгэлд хяналт тавих;
- Улаанбаатар хотын дэд бүтэц, төвийн шугам сүлжээний талаар мэдлэгтэй, олон нийтийн болон орон сууцны өндөр барилгын тооцоо хийж байсан туршлагатай байх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Халаалт агаар сэлгэлтийн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Барилгын зураг суурьтай, ажлын туршлагатай, мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болох;
- Autocad, Revit,MS office болон салбарын бусад компьютерын хэрэглээний программын мэдлэг сайн байх;
- Мэргэжлийн өндөр мэдрэмжтэй, шинийг илэрхийлэгч орчин үеийн технологийн шийдэлд нийцүүлэн ажиллах чадвартай байх;
- Харилцааны өндөр ур чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай байх;
- Асуудал шийдвэрлэх ур чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай байх;
Нэмэлт мэдээлэл
- Сетунари Групп ХХК-ийн нээлттэй зарлагдсан ажлын байранд анкет илгээснээр Та Өсөн дэвших боломж, Өрсөлдөхүйц цалин урамшуулал, Тогтвортой ажлын байраар бид таныг ханган ажиллахад таатай байна.
- Та өөрийн анкетыг Zangia.mn сайтаар илгээх боломжтой бөгөөд бид зөвхөн ажлын байрны тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.