ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах, компанийн удирдлагыг санхүүгийн чанартай тайлан мэлээллээр хангах
- Санхүүгийн албаны ажилчдыг өдөр тутмын удирдлагаар хангах, бусад хэлтэс албадад мэргэжлийн дэмжлэг туслалтцаа үзүүлэх ажлыг удирдах
- Тооцооны ня-бо нарын ажил мэргэжилдээ өсөж хөгжихөд нь дэмжлэг үзүүлж ажиллах
- Байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандарт болон Монгол улсын хууль, дүрэм журмын хүрээнд үнэн зөвөөр хөтлөн явуулж, холбогдох тайлан тооцоог цаг хугацаанд нь чанартай гаргах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Мэргэжлээрээ 7 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Санхүүгийн программууд дээр ажилладаг туршлага, чадвартай байх
- Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу талтай
- Үнэнч шударга, нягт нямбай , гүйцэтгэл ур чадвар өндөр байх
- Ажил мэргэжлийн ёс зүйтэй байх
- Багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр ур чадвартай байх
- Хан-Уул дүүргийн Зайсанд байх оффист ажиллах боломжтой байх
Нэмэлт мэдээлэл
- Үйл ажиллагаа нь тогтворжсон, хууль дүрмийг чанд мөрддөг, өсөн дэвжиж байгаа хамт олонд ирж ажиллахыг урьж байна.
- Ажлын цаг: Даваа - Баасан гарагт 9:00-17:00
- Байгууллагын утас, цахим шуудан хэрэглэнэ.
- Хуульд заасны дагуу холбогдох НДШ болон ХАОАТ төлнө
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.