Захиргааны менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Захиргаа хүний нөөцийн албаны даргын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Захиргааны албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаа, мэдээллийн урсгал, сувгийн хэрэглээг хяналт тавих
- Компанийн байгаль орчны талаар баримтлах бодлогын хүрээнд байгаль орчны менежментийн дүрэм, журам, гарын авлагуудыг боловсруулах, хянах, батлагдсан БОНБҮ-ний хэрэгжилтэнд хяналт тавих, тайлан мэдээ гаргаж өгөх
- ЗХНАлбаны дотоод хяналт, оффисын үйл ажиллагааны хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, Захиргааны менежмент, Эрх зүйч мэргэжлийн аль нэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Захирамжлалын баримт бичиг (тогтоол, тушаал, гэрээ гэх мэт) боловсруулах, хөтлөх чадвартай
- Хурал, зөвлөгөөн зохион байгуулах чадвартай
- Англи хэлний бичгийн чадварын хувьд ахисан түвшний, ярианы чадварын хувьд гадаад харилцагчтай харилцах, утсаар болон биечлэн уулзалт хийх, аман орчуулга хийх чадвартай байх
- Захирлын туслах, Оффис менежер, ТУЗ-н нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Бодлогын баримт бичиг боловсруулалт, Үйл ажиллагааны менежерийн ур чадвартай, туршлагатай бол давуу тал болно
- Эерэг, зөв хандлагатай, хүнд суртлаас ангид байх
- Харилцааны өндөр чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
- Ажлын уян хатан цаг
- Ажилчдын өдрийн хоол, унаа
- Ажилтанд зориулсан хуримтлалын хөтөлбөр
- 5 шард ойр гэртэй бол давуу тал болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.