БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГАЛТЫН МЕНЕЖЕР (2025-2026)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Монгол Улсын Боловсролын тухай багц хууль болон холбогдох хууль, тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх;
- Боловсролын стандартыг хэрэгжүүлэх, суралцагчдыг эрүүл, таатай орчинд сургаж хүмүүжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Хувь хүний зан араншин, харилцааны соёл, хичээл сургалтын асуудлаар суралцагчдад зөвлөгөө өгөх, мэргэжлийн хүмүүстэй холбоо тогтоож, сургалт зохион байгуулах;
- Боловсролын стандартын дагуу зорилтоо тодорхойлж, хэрэгжүүлэх зөв арга зам, төлөвлөгөө боловсруулан ажиллах;
- Үндсэн болон цагийн /туслах багш/ багш нарыг шалгаруулан авч, сургаж дадлагажуулах;
- Багш нарын зааж буй хичээлийн чанар, үр өгөөж, заах арга барилыг шалгах, сургалтын материал, заах арга болон сургалтын хөтөлбөрт оруулах шинэчлэл өөрчлөлтийн талаар ярилцаж, зөвлөмж, зөвлөгөө боловсруулах;
- Суралцагчдын хөгжлийг ажиглаж, хяналт тавих, зөвлөх;
- Суралцагчдын эцэг эхэд сургалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хими, физик, биологи, математикийн багшийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, боловсролын менежментийн магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Багшлах ба боловсролын удирдлагаар хослосон дадлага туршлагатай байх;
- Сургалтын ерөнхий хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах чадвартай;
- Багш, сурагчдын хоорондын уялдаа холбоо, орчин нөхцөл, сургалтын үр дүнгийн талаар дүн шинжилгээ, судалгаа хийж, шийдвэр гаргах чадвартай ;
- Сургалтын менежерээр 3-с дээш жил ажиллаж байсан туршлагатай;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
Нэмэлт мэдээлэл
БИД ТАНД :
- Ажилтан бүрт хувь хүн болон мэргэжлийнхээ хувьд өсч дэвших тэгш боломж
- Ажилтанд ээлтэй хүний нөөцийн бодлого
- Ажлын таатай орчин
- Баталгаатай цалин урамшуулал
- Найдвартай ажлын байр
- Чадварлаг эвсэг хамт олон
- Ажилчдын унаа, хоол
САНАЛ БОЛГОЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБоловсрол, Шинжлэх ухаан
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.