БАРИЛГЫН ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төслийн барилга угсралтын ажлын зураг төсөл, төлөвлөлт, инженерийн бэлтгэл ажил, материал хангамжийн асуудлыг хариуцан төслийг төлөвлөсөн графикт хугацаанд нь бүрэн дуусгах нөхцөлийг хангаж ажиллах
- Барилгын хийцийн болон ажлын зураг, угсралтын зургийн бүрдэл, зургийн өөрчлөлтийг хянаж, гүйцэтгэх
- Төслийн барилга угсралтын ажилд хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны норм дүрэм, стандарт, зураг төсөл, техникийн шаардлагыг мөрдүүлж ажлын явц, ажлын гүйцэтгэл болон ажилд хэрэглэгдэх материал, технологид мэргэжлийн, чанарын, гүйцэтгэлийн хяналт тавих
- ХАБЭА–н хууль, норм ба дүрэм, стандарт, зааврыг хангаж ажиллах
- Ажлын технологийн карт, ажлын аргачлалыг зурах, ажлын тоо хэмжээг бодох, материал захиалах
- Хариуцсан төслийн барилга угсралтын ажилтай холбогдох баримт бичгийн бүрдлийг хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн.
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай.
- Удирдах зохион байгуулах, багаар ажиллах чадвартай.
- Барилгын салбарын шинэ стандарт норм, дүрэм болон материалыг судлан ажлын арга барилдаа ашиглах чадвартай.
- Ажлын гүйцэтгэл гаргах, хүн хүч төлөвлөх, материалын тоо хэмжээ бодох чадвартай.
- Мэргэжлийн болон бусад зургийн программ дээр бүрэн ажиллах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
- Хөдөө орон нутагт ээлжээр ажиллах боломжтой байх
- Говь-Алтай аймагт ажиллана.
Бусад
БайршилГовь-Алтай аймаг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлЭэлжийн
Холбоо барих
Утас77773636-(600), 95903620
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.