Одоогоор мэдэгдэл алга байна

Кристина Ноблийн Хүүхдийн Сан

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Сэтгэл зүйч /Төсөл/

1,800,000 - 2,100,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх, хамгаалах, бие даасан хувь хүн бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг улс төр, шашинаас ангид, ашгийн бус олон улсын хүмүүнлэгийн байгууллага юм.

Тус сан нь Лоринэт сангийн санхүүжилтээр 2024-2027 оны турш ШШГЕГ-ын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага (СХТБ)-д хүмүүжиж буй 14-19 насны өсвөр насны хүүхдүүдэд мэргэжлийн болон зөөлөн ур чадварын (хувь хүний хөгжлийн) сургалт явуулах, нийгэм-сэтгэлзүйн цогц үйлчилгээ үзүүлэх, суллагдсаны дараа ажил эрхлэлтийг нь дэмжиж, эдийн засгийн хувьд бие даасан иргэн болоход нь тусалж, нийгэмшихүйг нь дэмжих зорилгоор “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэг, зөрчилд өртсөн өсвөр насны хүүхдүүдтэй ажиллах Сэтгэл зүйчийг сонгон шалгаруулж байна.

  • Төслийн сэтгэл зүйн багтай хамтран төсөлд хамрагдаж буй хүүхдүүдтэй бүлгийн болон ганцаарчилсан уулзалт хийх, тэдэнд сэтгэлзүйн зөвлөгөө, заслын үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэх (30%)
  • Сэтгэл зүйн гарааны үнэлгээний аргачлал боловсруулахад дэмжлэг үзүүлэх (20%)
  • Сэтгэл зүйн үйлчилгээний арга зүй боловсруулахад дэмжлэг үзүүлэх, холбогдох хүмүүст аргазүйн сургалт явуулах (15%)
  • Сэтгэл зүйн үйлчилгээний тайлан, дүн шинжилгээ боловсруулах (15%)
  • Хяналт шинжилгээ, үнэлгээг тасралтгүй хийж, ашиг шим хүртэгчдийн бүртгэл мэдээллийг тогтмол хөтөлж, мэдээллийн сан үүсгэхэд дэмжлэг үзүүлэх (10%)
  • Шаардлагатай үед Сангийн бусад хөтөлбөрийн хүүхдүүдэд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх (10%)

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

  • Боловсрол: Сэтгэл зүйгээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. 
  • Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх. 
  • Мэргэшил: Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй

Тусгай шаардлага:

  • Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, кейс дээр дүн шинжилгээ хийх, үнэлгээ боловсруулж байсан туршлагатай
  • Хүүхэд хамгаалал, хөгжүүлэлтийн салбар, хүүхдүүдтэй ажиллаж байсан туршлагатай байгаа
  • Сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой сургалт зохион байгуулж байсан туршлагатай
  • Англи хэлтэй болон гэмт хэрэг, зөрчилд өртсөн хүүхдүүдтэй ажиллаж байсан бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

Тэнцээгүй ажил горилогч руу энэ тухай и-мэйлээр мэдэгдэнэ. 

 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарТөрийн болон төрийн бус байгууллага, ОУБ
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас11 315611

Зар нийтэлсэн огноо

2025-04-01 09:57

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

ТогоочМонгол наадам цогцолбор ОНӨТҮГ
2025-04-04
Усан хангамж, ариутгах татуурга хариуцсан мэргэжилтэнХархорум хотын захиргаа
2025-03-30
НИЙГМИЙН АЖИЛТАН"Степпелинк Холдинг" ХХК
2025-03-19
Гадаад харилцааны мэргэжилтэнХүнс Групп
2025-03-31
Тооцооны нягтлан бодогчМҮЭ-ийн холбоо
2025-03-26
СахиулМонгол наадам цогцолбор ОНӨТҮГ
2025-04-04
Эрдэм шинжилгээний ажилтанЭрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ
2025-04-03
График дизайнерАялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ
2025-04-02
Сургалтын менежерМонголын ББСБ-уудын ХОлбоо ТББ
2025-04-02
Олон улсын байгуллагад ажиллаж байсанЗүймэл даавуун урлалын төв /ШЗ ТББ
2025-03-25
Оффис менежер, архив, бичиг хэргийн ажилтанАялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ
2025-04-07
Архив, бичиг хэргийн ажилтанМонголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
2025-03-24
Санхүү, үйл ажиллагаа хариуцсан менежерМонголын Банкны Холбоо ГҮТББ
2025-03-19
Ерөнхий инженерЧингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв ОНӨТҮГ
2025-03-21
Гишүүнчлэл хариуцсан менежерАялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ
2025-03-27
Төслийн ажилтанGood Neighbors Mongolia INGO
2025-03-22
Гишүүнчлэл хариуцсан менежерМонголын барилгын үндэсний ассоциаци
2025-03-17
Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнХархорум хотын захиргаа
2025-03-30
Төслийн менежерСмарт Солюшин
2025-03-11
Тооцооны нягтлан бодогчХархорум хотын захиргаа
2025-03-30

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.