Дүрс оношилгооны эмч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Дүрс оношилгооны шинжилгээний дүгнэлтийг дотоод сүлжээний системийг ашиглан, хүлээн авах, хянах, холбогдох стандарт, заавар удирдамжийн дагуу дүгнэлт өгөх
- Хэт авиан шинжилгээ хийн дүгнэлт өгөх
- Ажлын байранд заасан тодорхойлолтын дагуу ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.
- Шаардлагатай тохиолдолд хөхний маммографийн шинжилгээнд дүгнэлт өгөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний их эмч мэргэжлээр их дээд сургууль төгссөн
- Дүрс оношилгооны эмчээр мэргэшил эзэмшсэн
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
- Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Эмчийн ёс зүй, харилцаа хандлага, багаар ажиллах чадвар сайтай, идэвх санаачилгатай
- Хариуцлага хүлээн ажиллах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Маммографийн олгох курст хамрагдсан бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Бид танд:
- Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах
- Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах
- Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх
- Хоол, унааны хөнгөлөлт, Эрүүл мэндийн сайн дурын даатгал
- 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө
- Ээлжийн цагийн хуваарьтай / 2/2 хоногоор 09:00-19:00 цагаар ажиллах ба жижүүрт хонохгүй/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЭмнэлэг, Эм хангамж
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.