Эм зүйч - түр орон тоо /ажилтны хүүхэд асрах чөлөөнд/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах;
- Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийг эмзүйч мэргэжлээр төгссөн байх (бакалавр);
- Таван жилийн хугацаатай эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
- Төрөлжсөн мэргэшлийн сургалтад хамрагдсан буюу мэргэжлийн үнэмлэхтэй байх;
- Эерэг харилцаа хандлагатай, багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх;
- Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй байх;
- Статистикийн талаар тодорхой мэдлэгтэй байх;
- Манлайлах, зохион байгуулах чадвартай (авъяастай) байх;
Нэмэлт мэдээлэл
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн 1-р маягт (3*4 цээж зураг-2%)
- Боловсролын түвшинг тодорхойлсон бүх баримт бичгүүд
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг УНТЭ-ийн урд хаалгаар ороод эмнэлгийн гуанз явах замд 2 давхарт 204 тоотод 2025.04.14-ний өдрийн 15.00 цаг дуустал хугацаанд хүлээн авна.
Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна. Үүнд:
- Баримт бичгийн шалгаруулалт
- Сонгон шалгаруулалтын ярилцлага
УНТЭ-ийн Захиргаа, хүний нөөцийн алба
2025.04.08
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЭмнэлэг, Эм хангамж
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас77111017, 77111017
Факс77111027
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.