Ерөнхий болон Гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай үед Монгол-Англи орчуулга хийх.
Хурал уулзалтууд товлох, талуудад мэдээлэл хүргэх, бэлтгэл ажлыг хангах, уулзалтын тэмдэглэл хөтлөх.
Компаний албан бичиг хөтлөх, Гэрээ, бусад албан бичиг баримтыг бүртгэх, дугаарлах, дуусах хугацааг хянах, холбогдох ажилтанд шилжүүлэх, шийдвэрлүүлэх, хувийг архивлах.
Гадаад ажилтнуудын виз, хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрлийг авах, сунгалт хийлгэх, хүчинтэй байдалд хяналт тавих, тийз захиалах, гадаад болон орон нутгийн аяллыг зохицуулах.
Гадаад ажилтнуудад өдөр тутмын туслалцаа үзүүлэх, компанийн танилцуулга, дотоод дүрэм журам, төслийн танилцуулга, ХАБЭА-н зааварчилгаа, бусад холбогдох сургалт, үйл ажиллагаанд ажилтнуудыг хамруулах, холбогдох гарын авлага, мэдээллээр хангах.
Төслийн баримт бичиг стандартын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, Төслийн багт туслалцаа үзүүлэх.
Оффисын цэвэрлэгээ, эмх цэгцтэй байдалд хяналт тавих, ахуйн хэрэглээний зүйлс болон бичиг хэргийн захиалга хийх, нэрийн хуудас, хаалганы карт, утасны дугаар захиалах, зохих хүмүүст олгох, бүртгэл хөтлөх.
Харилцагчдаас ирсэн утасны дуудлага, имэйлийг хүлээн авах, холбогдох ажилтанд шилжүүлэх.
Компанийн вэб сайт, онлайн хуудас хөтлөх, мэдээллийг солих, өөрчлөх.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.