Үйл ажиллагааны менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Кофе шоп, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг өдөр тутам үр ашигтай, зохион байгуулалттай удирдах,
- Бизнесийн зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц, үйл явцыг удирдах, сайжруулах, гүйцэтгэх захиралд тайлагнаж ажиллах.
- Үйл ажиллагааны дагуух стандарт дүрэм, журам боловсруулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх;
- Байгууллагын төлбөр тооцооны нэхэмжлэхийг цаг алдалгүй холбогдох санхүүгийн ажилтнуудад хүргүүлэх, төлбөр тооцоогүй байлгах
- Захиргааны үйл ажиллагааны хүрээнд харилцагч байгууллагуудтай гэрээ байгуулах, гэрээний төсөл боловсруулах,
- Компанийн үйл ажиллагааны сарын, улирлын, жилийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх
- Үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэх, хяналт тавих, тайлагнах
- Өдөр тутмын үйл ажиллагаанд тулгарч буй асуудлыг хурдан, оновчтой шийдвэрлэх
- Хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн хувийн хэргийн бүрдэл хангуулах үйл ажиллагааг зохион байгуулах
- Цаг ашиглалтын журмын хэрэгжилтийг хангах
- Бүх албан бичгийг стандартын дагуу боловсруулж буй эсэхэд хяналт тавих
- Албан бичиг, захидлыг бүртгэх, илгээх, хүлээн авах, архивлах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Удирдахуйн ухаан, бизнесийн удирдлага, төрийн удирдлага, хууль, бичиг хэрэг, захиргаа, хүний нөөцийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх,
- Хариуцлагатай, эмх цэгцтэй, нягт нямбай, цаг баримталдаг,
- Хувийн зохион байгуулалт сайтай, олон нийттэй харилцах чадвартай, аливаа асуудлыг эерэг хандлагаар шийдвэрлэдэг байх
- Ажлыг төлөвлөж, дараалал тогтоож, хугацаанд нь амжуулах чадвартай
- Албан бичиг, тайлан, танилцуулга боловсруулах чадвартай
Нэмэлт мэдээлэл
-
"Гурван Бухат Групп" ХХК нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ.
Сүүлийн жилүүдэд гэр хороололын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагны болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 15 охин компанитайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарЗахиргаа, хүний нөөц
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.