ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хариуцсан бараа бүтээгдэхүүний категорийг удирдах, төлөвлөх;
- Зах зээл болон эдийн засгийн судалгаа хийх;
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа хийх;
- Бараа бүтээгдэхүүний бүрдүүлэлтийг төлөвлөх, татан авалтын процессыг удирдах;
- Хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр хийх;
- Борлуулалт болон нөөцийн удирдлагыг хангах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, Гадаад худалдаа, Эдийн засаг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Англи эсвэл Солонгос хэлний ахисан түвшний мэдлэгтэй
- Дүн шинжилгээ хийх, бичиг баримт боловсруулах, Үүрэг даалгавар бие даан гүйцэтгэх, тайлагнах чадвартай
- Борлуулалт худалдааны чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай
Нэмэлт мэдээлэл
АЗ ЖАРГАЛТАЙ АЖЛЫН БАЙР
Бидэнтэй нэгдсэнээр:
- Үндсэн цалингаас гадна ажлын гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал цалин, Борлуулалтын дүнгээс хамаарсан бонус цалин, Унааны нэмэгдэл, Өдрийн хоол, бусад хуулийн дагуух нэмэгдлүүдтэй
- Ажилтны цайны газар, амралтын хэсэг, сургалтын өрөө, хувцас солих өрөө болон усанд орох хэсэг зэрэг ажилтанд шаардлагатай бүхий л орчинтой
- Жил бүрийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахаас гадна, эрүүл мэндийн сайн дурын даатгалд даатгуулан эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой
- Дэлгүүрээс худалдан авалт хийхдээ 10-15% хямдралтай дүнгээр авах эрхтэй
- Кареерийн өсөлтийг үргэлж дэмжиж, өсөн дэвших боломж ажилтан бүрт нээлттэй
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.